
ГООЛИНГОО ДУУНЫ ТҮҮХ
Гоолингоо дууг сонсдог, мэддэг олон хүмүүс энэ дууг хамгийн анх Ардын жүжигчин Ичинхорлоо гуай өөрийн хайрт нөхөр Ядамсүрэн гуайд зориулан зохиосон хэмээн боддог. Одоогийн Монгол Улсын сан хөмрөгүүдэд " Гоолингоо " дууг дуулсан нийт 3 янзын хувилбар хадгалагдаж байдаг бөгөөд хамгийн анхны хувилбар нь Ичинхорлоо гуайн дуулсан хувилбар байдаг болхоор ихэнхи хүмүүс ингэж бодох нь арга ч үгүй биз ээ. Гэвч энэхүү дууг Ардын жүжигчин Ичинхорлоо гуай анхлан зохиогоогүй бөгөөд түүнээс ч өмнө дуулагдаж байсан гэдгийг түүхийн олон баримт, эх сурвалжууд нотлодог ажээ. Ингээд та бүхэнд " Гоолингоо " дуу яагаад зохиогдсон юм вэ?, түүний зохиогч нь хэн байв?, энэ дууг хэнд зориулж дуулав? гэдэг асуултын хариуг та бүхэнд дэлгэж тавья.
19 зууны дунд үед Манж Дай Чин Гүрэн улс төрийн нөхцөл байдлын хувьд хүнд үеийг туулж байлаа. Тэрээр Англи улстай хийсэн " Хар тамхины 1, 2-р дайн "-д ялагдан дайны төлбөр болох их хэмжээний лан мөнгийг Манж Дай Чин Улсын засгийн газар Англи улсад төлөхөөр болов. Манж Дай Чин Улс энэхүү өрийг дарахын тулд өөрийн харьяаны олон үндэстнүүдээс их хэмжээний татвар авч, татварын дарамт шахалт үзүүлэх болжээ. Үүний улмаас Хойд Хятадад 1862-1877 оны хооронд " Цагаан алчууртан "-ы бослого гарсан бөгөөд Манж Дай Чин Улсын засгийн газраас энэхүү бослогыг дарахын тулд Өвөр Монгол болон Халх Монголоос их хэмжээний цэрэг татан уг бослогыг нам даржээ. Гэвч энэхүү бослогыг дарсны дараагаар босогчдын үлдэгдэл болох " Хуй ху " буюу " Цагаан хөлтөн " нар Монгол нутгийн өмнөд талаар олширч одоогийн Монгол Улсын Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутагт хүртэл дээрэм тонуул хийх болов.
Энэ үед " Гоолингоо " дууны эзэн Занги Гоолин Монголын өмнөд талын бүс нутгийг хамгаалан сууж байжээ. Занги Гоолин цаг үе цөвүүн болсон тул өөрийн Хатан Агасүрэн Хүрээ рүү явуулсан байна. Ингээд Занги Гоолин өөрийн Хатныг Хүрээрүү явуулсаны дараагаар " Хуй ху буюу Цагаан хөлтөн "-үүдтэй тулалдаж яваад амь үрэгдсэн байна. Өөрийнхөө ханийг тулалдаанд амь үрэгдсэнийг мэдсэн Агасүрэн Хатан ханийхаа цогцосыг аван нутагт нь оршуулж тэр нутагтаа хэдэн жил амьдран сууж байгаад Хүрээнд байсан хуучин гэртээ нүүж очсон гэдэг. Өөрийнхөө хань ижлийг алдсан Агасүрэн Хатан зарим шөнө шивэгчингүүдээс нууцаар хөгжим тоглож, дуу дуулдаг байсан нь өнөөх " Гоолингоо " дуу аж. Тэрээр энэхүү дууг өөрийнхөө алдсан хань ижил ээ санан дуулдаг байсан гэдэг. Энэ үеэс хойш " Гоолингоо " хэмээх энэ дуу " Хөлийн модчин " хэмээх Хүрээний арилжаа, наймааны төв болсон газраар дамжин ард олны дунд түгэн дэлгэрсэн байдаг.
Ийнхүү энэ дуу яван явсаар 1937 оныг хүрэв. Энэ үед Монгол Улсад Зөвлөлт Социалист Бүгд Найрамдахь Холбоот Орос Улсын төрийн бодлогын нөлөөтэйгөөр " Их хэлмэгдүүлэлт " явагдаж байв. 1937 оны 9 сард анхны 14 хэрэг хэмээгчийг бий болгож үүнд 14 хүнд зохиомлоор хэрэг тулган хүлээлгэж олны өмнө цаазар авсан юм. Энэхүү нэр дурьдагдсан 14 хүний нэг нь Ядамсүрэн гуай байлаа. Түүний эхнэр нь Ардын жүжигчин Ичинхорлоо гуай байв. Ичинхорлоо гуай мөн л энэ дууг байн байн дуулсаар ард түмний дунд машид хурдан дэлгэрэв. Үүний учир гэвэл хэлмэгдүүлэлтийн оргил үе дөнгөж эхлэж байсантай холбоотой юм. Зарим хүмүүс Гоолингоог " Их хэлмэгдүүлэлт "-ийг ёрлосон, зөгнөсөн, дуудсан дуу хэмээн үздэг бөгөөд энэ дууг сүнстэй дуу, сүнс нь эргэж тойроод байдаг хэмээдэг их дуулахыг цээрлэдэг. Яаж ч цээрлэхгүй байх билээ дээ. Энэ дууны үг, ая тэр чигтээ уй гуниг гансралыг өгүүлж, дууных нь туулсан замнал нь хүртэл хар бараан айдас жихүүдэс хүргэм түүхийг өгүүлдэг шүү дээ.
Нэмж хэлэхэд энэ дууг байнга дуулахыг болон найр хурим, баяр ёслолын үеэр дуулахыг хатуу цээрлэдэг. Утга учир нь гэвэл энэ салалт, хагацал, ганцаардал, гуниг харууслыг дууддаг хэмээн цээрлэдэг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
zocnin
(202.179.27.4) 2019-09-27 12:01ulsaa zarsan muu luibarcndiig sniitgej cnadahgui baij
Хариулах
Zochin
(103.26.195.168) 2019-09-28 21:38Harin tiimee
Хариулах