Тайваньд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, 146 хүн гэмтэж бэртээд байна

Twitter Print
2022 оны 09-р сар 19-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Тайванийн зүүн өмнөд хэсэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас галт тэрэгнүүд замаас гарч, барилга нурж, уулын зам хад чулуунд боогдсон байна.

Тайванийн Цаг уурын албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Тайдунд бүртгэгджээ. АНУ-ын Геологийн алба Тайваньд болсон газар хөдлөлт 7.2 магнитудын хүчтэй, 10 км гүнд байсан хэмээн мэдэгдсэн байна.

Тайванийн Онцгой байдлын алба газар хөдлөлтийн улмаас 1 хүн амь үрэгдэж, 146 хүн шархдсан хэмээн мэдээлжээ.

Юли хотод нурсан 3 давхар барилгын нурангин доороос 4 хүнийг, гүүрнээс машинтайгаа унасан 3 хүнийг тус тус аварч, эмнэлэгт хүргэжээ. Юли хотын 7000 гаруй айл өрх цахилгаан эрчим хүчгүй болж, зарим газарт усны шугам сүлжээ гэмтжээ.

Тайванийн Төмөр замын удирдлагын төвөөс мэдээлснээр Тайванийн зүүн хэсэгт байрлах Донли галт тэрэгний буудлын ойролцоо галт тэрэг замаас гарчээ. Галт тэргэнд зорчиж явсан иргэдийн биеийн байдал сайн байгаа аж.

Газар хөдлөлтийн улмаас Чайк болон Люшиши уулын зам боогдож, 600 гаруй жуулчид цахилгаан эрчим хүчгүй, гар утасны сүлжээгүй нөхцөлд гацсан байдалтай байгаа ба аврагчид замыг цэвэрлэж, шуурхай нээх тал дээр арга хэмжээ авсаар байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Тайвань даяар мэдрэгдсэн байна. Тайвань арал нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг ба 1999 онд тус арал дээр болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн, 2016 онд 100 гаруй хүн амиа алдаж байсан билээ.

Эх сурвалж: Lenta.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.58.29) 2022-09-20 15:53
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах