
Өндгөвч үрэвсэх нэгдүгээр шалтгаан нь дааврын хямрал болж өндгөвчинд уйланхай үүснэ. Оросоор киста, англиар цист буюу уйлангай гэдэг эдгээр гурван нэр нэг л өвчнийг заана.
Уйланхай үүсэх шалтгаан, үүссэн уйланхай янз бүр байдаг. Тиймээс эмчлэх эмчилгээ мөн адил өөр өөр. Оношлогоог сайн хийж тогтооно. Дааврын гаралтай уйланхай үүсвэл дотроо тунгалаг шингэнтэй, цусархаг ч байж болно. Өндгөн эс үүсэх үед үүссэн уйланхай байж болно. Өндгөн эсийг агуулсан цэврүү хагарахгүй томорсоор уйланхай үүсч болно.
Эсвэл хагарч, өндгөн эс нь гадагшилсан хэр нь гадагшилсан суурин дээр нь өөр уйланхай үүсч болно. Тэр нь тодорхой хэмжээнд хүрээд хатингарших ёстой байтал томорсоор томорсоор бүр том уйланхай болчихсон байж болно. Энэ мөн дааврын хамааралтай. Өндгөвч үрэвсээд дотор нь идээ үүссэн томорсон уйланхай байж болно. Мөн умайн салстын гаралтайгаар, умайн салстын эсүүд нь умай дотроо байх ёстой атал үрийн сувгаар нүүж өндгөвчинд очиж сууж, өндгөвчин дотор биений юмны цусны агууламжтай уйланхай үүсдэг. Эсвэл хүн өөрөө бий болох үр хөврөлийн явцад үс, ноостой, өөх тостой, шүдтэй зэрэг төрөлхийн уйланхай үүсч болдог.
Уйланхай өндгөвчинд яаж үүсэх вэ?
Дааврын гаралтай уйланхай нь дааврын хямрал үүсгэж өндгөн эс үүсэх нөхцөл, бололцоо байхгүй болгоно. Үүнээс шалтгаалж биений юм хямран, мөчлөгөгүйгээр цус алдах, эсвэл биений юм хаагддаг. Хэрвээ үрэвслийн гаралтай, идээт уйланхай өндгөвчинд үүсвэл тэр эмэгтэй маш их өвдөж, халуурна. Гол нь нөхөн үржихүйн ажиллагаа нь асуудалтай болно.
Төрөлхийн гаралтай уйланхай өрөвсвөл өвлөлт их мэдрэгдэнэ. Хоёрдугаарт нэг талын өндгөвч ажиллахгүй болно. Нөгөө талаар үйл ажиллагаа хэвийн явагдаж болох юм. Мөн умайн дотор талын салстын гаралтай үүссэн, цустай уйланхай байвал тэр өвчний нэлээн хожуу, гуравдугаар үе шатандаа орж гэж үзнэ. Өмнө нь умай, үрийн сувгандаа нэлээн өөрчлөлт ороод, наалдац үүссэн байж магадгүй. Энэ нь үргүйдэл үүсгэх аюултай. Энэ бүгд эмэгтэй хүний гоо сайхны байдал бие галбир, эрүүл мэндэд шууд нөлөөтэй.
Оношлох
Сүүлийн үед эмнэлэг бүр эхотой болсон нь авууштай тал юм. Учир нь эхо оношлогоо уйланхай оношлоход хамгийн чухал. Өндгөвчийг эхогоор харахад үүсвэр харагдана. Эрүүл өндгөвч хэвийн сайхан харагдаж байхад томорчихсон, дотроо агууламжтай зүйл байвал өндгөвчинд уйланхай байна гээд оношилчино.
Харин ямар уйланхай байгааг ялгаж оношилох хэрэгтэй. Тэр тал дээр манай зарим эмч нар туршлага дутах зүйл бий боловч ихэнхи нь сайжирчээ. Уг нь эмч болгон тэр уйланхайг хараад энэ юуны гаралтай уйланхай вэ гэдгийг ялгаж салгаж сурсан байх хэрэгтэй. Тийм учраас эмчилгээ өөр өөр байна. Бодит үзлэгээр гараар тэмтэрч болно. Өвчтөнийхөө зовиурыг асуумжаар тодруулж, биений юм нь хямарч байна уу, үгүй юу, биений юм ирэхийн өмнө өвддөг үү гэх зэргийг уялдуулж эмчилнэ.
Эмчилгээ
Эмчилгээгээ хийхийн тулд оношлогоогоо сайн хийж байж эмчилгээ зөв болно. Нэгдүгээрт эмэгтэй дааврын гаралтай уйланхай үрэвсэлтэй, өндгөвч нь өөрчлөлт орчихсон байна гэж оношилбол дааврын эмчилгээ хийх шаардлагатай. Даавар хийгдсэний үндсэн дээр уйланхайг нь шимэгдүүлнэ. Биенийх нь юмыг тогтмолжуулна. Нөгөө дааврыг нь нөхөж өгнө.
Дааврын үйл ажиллагааг тогтмол болгоно. Сүүлийн үед жирэмслэлтээс хамгаалах олон төрлийн даавар худалдаанд гарсан. Энийг зүй зохистой хэрэглэнэ. Эмчилгээний журмаар ч хэрэглэж болдог. Эмэгтэйн биед аль нь тохирч байна гэдгийг сонгох ёстой. Насны онцлогийг нь бас харгалзана. Залуу эмэгтэй, төрөөгүй эмэгтэй, цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд нэг өөр дааврыг сонгож хэрэглэх ёстой юм аа. Энийг манай эмч нар нэлээн сайн хэрэглэж байгаа гэж би хувьдаа дүгнэж байна.
Үрэвслийн гаралтай уйланхай үүссэн нөхцөлд үрэвсэл дарах эмчилгээ хийж, шимэгдүүлэх эмчилгээ, янз бүрийн шарлага, эм тариаг хийнэ. Умайн салстын гаралтайгаар үүссэн уйланхай дотроо цустай байвал энийг бас мөн умайн салстыг шимэгдүүлэх төрлийн даавар эмчилгээ хийх ёстой. Дээрээс нь үрэвсэл дагалдаж байдаг учраас эмчилгээ хийнэ. Ер нь сүүлийн үед баримталж байгаа зарчим бол эмэгтэй хүний, ялангуяа төрөөгүй эмэгтэйчүүдэд өндгөвчийг хадгалж үлдэх гэдгийг баримталж байгаа.
Тэгэхгүйгээр аваад л хаячихна гэдэг социализмын үеийн уйланхай байна уу, аваад хаячихъя гэдэг зүйл больж байгаа. Аль болохоор өндгөвчийг үлдээхийг зорьдог. Өндгөвчийг авчих л юм бол тэр эмэгтэй насан туршдаа цэвэршсэн чавганц болно. Залуу хүнд бол аягүй өрөвдөлтөй зүйл юм. Яаж ч хүүхэдтэй болохын аргагүй болж байна гэсэн үг. Сүүлийн үед хатгалт хийгээд, дотор нь хуримтлагдаад байгаа шингэнийг нь аваад, хатаах шингэн хийж болж байна. Аль болохоор даавар эмчилгээ хийгээд эргээд үүсэхгүй байх нөхцөлийг бий болгож байна.
Хагалгаа хийх тохиолдол
Бүр яалт ч үгүй хагалгаа хийх асуудал байна. Аймар цус хураад, даавар эмчилгээ хийгээд нэмэргүй. Соруулж авах гээд болохгүй бол бас өндөгчнөөс хумсын чинээ ч болов үлдээх талаас нь хичээж ажиллаж байгаа. Маш том хэмжээтэй уйланхай байж болно. Уйланхай доторх агууламжыг авсан ч гэсэн гэр нь байж байдаг. Тэрийг авахаас аргагүй. Төрөлхийн, дотроо үс ноос, өөх тос агуулсан уйланхай ямар ч эмийн эмчилгээгээр эдгэхгүй.
Том уйланхай байж байгаад хэвлий дотроо эргэлдээд, цусан хангамжийн дутагдалд орсоноор үхжил үүсэх асуудал байвал авахаас аргагүй. Бүр айхтар идээлээд, хэвлийн хөндийд бусад эрхтэнүүддээ нөлөөлж байвал мөн л авахаас өөр аргагүй. Мөн өндгөвчний хавдар байж болно. Өндгөвчний хорт хавдар ч юм уу, эргээд өөрийх нь эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэхээр бол авна. Иймэрхүү эмнэлгийн заалтанд өндгөвч авах хагалгаа хийдэг.
Өндгөвчний хорт хавдар бол
Ер нь эмэгтэй хүнд өндгөвчний хорт хавдар үүссэн байх нь ховор тохиолддог. Тэгэхдээ оношлох бүрэн бололцоотой. Ихэвчлэн настай эмэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг байна. Тэгэхдээ оношлох юм эрт хугацаанд нь эмчилгээ хийвэл эдгэнэ. Эргэн тойрныхоо эд эрхтэнд үсэрхийлэл өгөөгүй, үе шатын хувьд бага байвал эмчлэх бололцоотой.
Уйланхайг соруулж авах
Хагалгаа хийж, хэвлийн хөндийг нээхгүйгээр уйланхайг эмчлэхэд нэлээн ахиц гаргасан зүйл гэж хэлж болно. Доторх агууламжийг нь бололцоотой хэмжээгээр бүгдийг нь соруулж аваад, тэгээд хорчийгоод ирэхэд нь хатингаржуулах уусмал шахаж өгдөг. Тэр аргыг бол анх хийсэн л дээ. Энийг бол нэлээн хэдэн өвчтөнд хийсэн. Үр дүнг сайн өгч байгаа. Тийм л арга байгаа. 2004 онд. Дэлхийн хэмжээнд ийм практик мөн бий.
Өндгөвчний үйл ажиллагааг дэмждэг зүйлс
Өндгөвч гоё байвал эмэгтэй хүн өнгөлөг сайхан байна. Өндгөвчинд өндгөн эс боловсрогдоод байвал дааврын үйл ажиллагаа хэвийн байна гэсэн үг. Эмэгтэй хүний хоёрдахь шинж илүү сайхан тод байна.
Чалх тэнхээ сайн байснаар өөр бусад эрхтэнүүд эрүүл байхад нөлөөтэй. Зүрх судас, хоол боловсруулах систем, мэдрэлийн систем гэдэг ч юм уу бүгд эрүүл байна. Дархлаа сайн байхын тулд эмэгтэй хүн зөв амьдралын хэв маягаар амьдрах хэрэгтэй. Энэ юуг хэлж байна гэхээр нэгдүгээрт идэвхитэй хөдөлгөөнтэй байх ёстой. Хоёрдугаарт биеэ байнга витаминжуулах хэрэгтэй. Гуравт өөрийх нь амьдарч байгаа орчин эрүүл байх ёстой. Энэ гурав цогцоороо бий болж байж эмэгтэй хүн өөрийх нь бие организм эрүүл байна, өндгөвч эрүүл байна.
Эрс тэрс уур амьсгалтай орны Монгол хүний хувьд өвөлдөө илчлэг хоол унд хэрэглэх, зундаа сүү цагаан идээ, жимс ногоо ахиу хэрэглэх ёстой.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.