Нийслэлд бүртгэгдсэн шувууны томуу өвчний вирус H1N2 ангиллынх биш байж болзошгүй

Twitter Print
2014 оны 02-р сар 12-нд 08:03 цагт
Мэдээний зураг,
БНХАУ-аас эх үүсвэртэй шувууны томуу өвчин Монгол улсын нийслэлд бүртгэгдлээ. Гахай, шувууны томуу өвчин үүсгэгч эрлийзэжсэн вирусээр өвчилсөн нь батлагдсан гурван хүнийг  одоогоор Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа тухай мэдээ өнөөдөр хэвлэл мэдээллээр тарж эхэлсэн. Гэтэл эдгээр мэдээлэлд халдвар авсан хүмүүсийн оношыг H1N1 вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн шинэ халдвар гэж мэдээлж байгаа нь алдаатай ташаа мэдээлэл бололтой. Учир нь шувууны томуу гахайн томууны хам шинжээр илэрвэл A/H1N1 төрлийн вирусын халдвартай байж болно.

Хятадад гарсан шувууны томуу өвчний вирус өнгөрсөн цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдсөөр өнөөдөр хүний биед онцгой дасан зохицсон H10N8 төрлийн вирус болоод байгаа. Учир нь вирусыг ДНК шинжилгээгээр задлахад үүний өмнө тэмдэглэгдэж байсан H9N2 вирус богино хугацаанд ийнхүү хувьсан өөрчлөгдсөн болох нь тодорхой болжээ. Тииймээс Нийслэлд бүртгэгдсэн шувууны томуу өвчний вирус Н1N1 вирус бус харин хувьсан өөрчлөгдсөн шинэ үеийн вирус ч байж болзошгүй.

Гэтэл ердөө сарын өмнө H7N9 вирусын өвчлөлөөр Хятадад 100 гаруй хүн өвчилсөнөөс өнөөдөр 20 гаруй хүн нас бараад байгаа билээ. Хятадаас маш богино хугацаанд түгэн тархаж байгаа энэ өвчин манай улсад орж ирсэн байж болзошгүй тухай бид анхааруулж хэд хоногийн өмнө “Хятадаас гаралтай шувууны томуу өвчин аюул тарьж эхэллээ ...” гэсэн гарчиг дор мэдээ нийтэлж байсан. Энэ мэдээг та бүхэнд эргэн сануулж байна. 

- “Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар урд хөршөөс орж ирж болзошгүй шувууны томууны тархалтад анхаарал хандуулах болох нь ээ. Гэтэл шувууны томуу өвчин хэдийнэ орж ирсэн байж ч болзошгүй, тухайлбал Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас томуутай иргэдээс шинжилгээ авахад хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхдээс H1N1 вирус илэрсэн аж.

Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мерейхан “Аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл их байгаа. Шувууны томуу өвчний вирус илэрсэн гэх иргэдэд тухайн үед нь эмчилгээ хийсэн. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа. Энэ нь вирус нь одоо БНХАУ-д гараад байгаа вирус биш. Томуугийн шинжтэй өвчлөл болохоор санаа зовох зүйлгүй” гэж тайлбарласан байна.

Монгол орны цаг агаарын эрс тэс, хүйтэн нөхцөлд шувууны томуу өвчний вирус тэсвэргүй хэдий ч хүний биед нуугдмал байдлаар удаан хугацаанд орших чадвартай байдаг аж. Тиймээс хаврын уур  орохтой зэрэг хүний дархлаанд дасан зохицсон вирус эргээд аюул тарьж болох юм.

Өнгөрсөн оны сүүлчээр Хятадаас 1,000 гаруй тэжээмэл шувуу импортоор авсан БНСУ-д шувууны томуу өвчин дэгдсэнээс тэжээмэл шувуу худалдахыг түр хугацаанд хориглосон байна. Вирусын халдвар их тархсан учраас ийм арга хэмжээ авахад хүрсэн хэмээн эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа аж. Тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн яамнаас мэдээлснээр Кёнсан-Намдо мужид анх вирусын халдвар илэрсэний дараа Мирян хотын тахианы нэгэн фермийн 200 гаруй тахиа үхсэн тохиолдол бүртгэгджээ. Лабораторийн судалгаагаар шувууд “H5N8” вирусын халдвар авсан нь илэрч 50 гаруй фермийн 10 мянган шувууг устгалд оруулж, ариутгасан байна. БНСУ-ын холбогдох байгууллагууд томуу өвчний голомтыг устгасны дараа БНХАУ-аас дахин амьд шувуу, шувууны мах, махан бүтээгдэхүүн  дахин худалдаж авахгүй гэж мэдэгдсэн байна.

Хятадааас гаралтай уг аюулт шувууны томуунаас болж Өмнөд Солонгосс үүсээд байгаа эл нөхцөл байдалд манай мэргэжлийн хяналтын байгууллагууд анхаарал хандуулж, урд хөршөөс оруулж ирж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний төрөл зүйл, чанарт  дахин өндөр шаардлага тавих цаг болжээ."

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.