Домогт аваргад сургамж хайрласан монгол охин

Twitter Print
2013 оны 10-р сар 21-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаа­гийн аварга Зоя Го­лубева “Улаанбаатар 2013” ДАШТ-ий 13 дугаар тойргийн да­­раа “Энэ тоглолтыг би хэ­зээ ч мартахгүй” хэмээн уул­га алджээ. Тэрбээр энэ өрөгт Мон­голын залуу даам­чин, спор­­тын дэд мастер М.Одгэ­рэлд хожигдсон юм. Амьд­ра­­лын­хаа 30 гаруй жилийг даа­­мын спортод зориулж, дэл­­хийд 13 түрүүлсэн түүнд мар­­тагдашгүй дурсамжтай тог­­лолт олон л байж таарна.

Гэ­тэл их спор­тоос болж зодог тай­лах дөх­сөн үедээ /Тэрбээр “Та­ван ца­гариг” сонинд өгсөн ярилц­ла­­га­даа “Улаанбаатар 2013” ми­ний оролцсон сүүлчийн тэм­цээн байж ч болох юм” гэж өгүүл­сэн/ ийнхүү хожигдож, хэлж болдоггүй “Хэзээ ч” гэдэг үгийг амнаасаа унагасан нь агуу авар­гууд ч алдаж болдгийг ха­руу­­лахын дээр залуу тамирчид ч агуу аваргыг хожиж давхар но­тол­сон билээ. Ийнхүү 16 настай М.Одгэрэл хэмээх охин спорт со­нирхогчдын анхаарлын төвд орж ирсэн билээ. “ММ” түүнийг “Долоо хоногийн дуулиант нө­хөр”-өөр онцолж байна.

Даамын  спорт  ухаж ойлгоо­гүй хүнд уйтгартай, байрлалын тө­­лөө өрсөлдөж, түүнийгээ хөг­жүүлж чадсан нь хождог, ком­­бинацид орчихгүй л бол ихэнх­дээ тэнцэж өндөрлөдөг онц­лог­той. Тэр ч утгаараа З.Го­лу­бева 12 дугаар өрөгт гол өр­сөл­дөгч Дарья Ткаченког буул­гаж аван, гурван оноогоор тас­рахад ДАШТ уйтгартай болж эхэлс­нийг тааж ядах юмгүй. Хүн болгоны амнаас “Одоо ойл­гомжтой” гэсэн үг унаж байх энэ үед М.Одгэрэлийн “од гийж”, аваргыг хожин  Монголд бол­сон тэмцээнийг сүүлчийн өрөг хүр­тэл нь сонирхолтой болго­сон юм. Хэдийгээр М.Одгэрэлд хо­жигдсон ч З.Голубева барьц ал­далгүй түрүүлж чадсан нь ма­най залуу даамчны ялалтыг улам ч үнэ цэнэтэй болгох учир­тай.       
  
Эмэгтэй даамчдын дэлхийн авар­га шалгаруулах тэмцээнийг ну­тагтаа зохион байгуулах эр­хийг авахдаа манайхан өн­дөр амжилт үзүүлэх л ганц зо­рил­го­той байсан нь мэдээж. Гэвч найдлага тавьж байсан их мас­терууд маань ихэд сургамж­тай тоглолтуудыг хийлээ. Нутгийн дэв­жээндээ амссан энэ сур­гамж цаашдын амжилтад нь үр өгөө­жөө хайрлах биз. 

Дэлхийн аваргыг “хазайлга­сан” монгол охины нэр Мон­го­лын төдийгүй даамын спортын “топ” гүрнүүдийн сонин хэв­лэлд олонтаа бичигдлээ. Товч­хон­доо, М.Одгэрэлд хариуцлага ирж байна. Тэрбээр үүнийг ойл­гож байгаа биз ээ. 

Даамын спортын дэд мастер Мо­ломжамцын Одгэрэл 1998 онд төрсөн. Энэ жил 15 нас­тай. “Шавь” цогцолбор сур­гуу­лийн сурагч. Даамын спор­тоор 10 нас­тайгаасаа эхлэн хичээл­лэ­жээ. Өсвөр үийнхний Ази ти­вийн аварга цолтой амжилт нь өсч яваа тамирчин. Мэдээж, нэг удаа­гийн тоглолтоор бүхнийг дүгнэх нь учир дутагдалтай. Манай тамирчин энэ тэмцээнд үе тэнгийн өвөрмонгол охиноос оноо бага авсан. Гэхдээ түүний өмнө их амжилт хүлээж байгаа гэ­дэгт эргэлзэхгүй байна. М.Од­гэрэлдээ амжилт хүсье.

 

Х.БАТСАЙХАН 

Эх сурвалж: www.mminfo.mn
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.