
Хэдийгээр хэрцгий шинж чанартай боловч авилагчдын эсрэг дэлхийн хамгийн аюултай "шудрага" дайн тулаан Филиппинд жил гаруйн өмнө эхлээд одоо ч өрнөж буй бололтой. Энэ дайны эхний оршил хэсэг нь хар тамхины эсрэг дайнаар эхэлж байлаа. Хэдэн жилийн өмнө буюу 2016 онд Родриго Дутерте гэгч нөхөр Филиппиний ерөнхийлөгч болсон даруйдаа хамгийн түрүүнд цаазын ялыг сэргээж, хар тамхины хэрэгт орооцолдсон хэрэгтнийг хэн ч байсан хамаагүй баривлах эсвэл газар дээр нь шууд буудан хөнөөх тушаал өгч байсныг бүгд мэдэх байх. Түүний энэ тушаал цагдаа нар болон хар тамхины картелийнхан дунд жинхэнэ дайн дэгдээсэн юм. Цагдаа нарт угаасаа хар тамхичидын мэдээлэл хангалттай байсан тул хайж цөхөөд байх зүйл байсангүй. Гудманд шүдээ хүртэл зэвсэглэсэн цагдаагийн тусгай анги болон энгийн цагдаа нар гарч ирж хар тамхины бүртгэлтэй этгээдүүдийг эхлээд баривчилж эхэлсэн боловч тун удалгүй шууд буудаж эхэлсэн байна. Сүүлдээ тэд баривчлахыг хүссэнгүй зүгээр л буудаад байж.
Филиппин улсын нэг онцлог нь галт зэвсэгийн тухай хууль нь АНУ-ын хуультай төстэй, бараг илүү чөлөөтэй. Буу зэвсэг ард иргэдийн гар дээр чөлөөтэй зарагддаг. Ихэвчлэн барууны улсуудын гаралтай буу зэвсэгүүд иргэдийн гар дээр байдаг. Түүнчлэн уран гартай дархан Филипинчүүд барууны буу зэвсэгийг ялгахын аргагүй дууриалган хийж зардаг. Хэрэв Филиппин улсын иргэн хүн 21 нас хүрсэн бол буу эзэмших эрхтэй болох бөгөөд бууны аюулгүй байдлын тусгай дамжаа сургалтанд суугаад л боллоо. Иргэд буугаа бусдын нүдэнд харагдахаар авч явж болдог цөөхөн улсын нэг нь Филиппин улс юм. Филиппиний цагдаа нар хар тамхичидтай хийсэн буудалцаанаас сум хэрэгсэл нь дуусаад цагаан туг өргөж гарч ирсэн нөхдүүдийг хүртэл зүгээр л буудаад алаад байв.
Ард иргэд үүнд нь маш их талархалтай хандаж байсан тул цагдаагийн утас байнгийн завгүй байж хар тамхичид болон тэдний борлуулагчдыг илчилсээр байжээ. Энэ нь ч аргагүй юм. Филлипиний бараг бүх хүн амын гэр бүл их бага хэмжээгээр хамаатан садан эсвэл хайртай хүмүүсээ алдсан байв. Цадигаа алдсан хар тамхичидын бүлэглэлийн гишүүдэд хайртай хүмүүсээ алдсан хүмүүсийн хувьд жинхэнэ өшөө авалт болж байжээ. Цагдаагийн газраас нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгчид ашиглан хар тамхичидийн үүрлэж байсан бэхлэлт бүхий газаруудад дөхөж очоод 12.5 мм-ийн хүнд пулемётоор шүүр шанага болтол нь буудаж байв. Ийм том калибраас амьд үлдэнэ гэж байхгүй юм.
Хар тамхины мафийнхан юу ч хийж чадсангүй. Тэртэй тэргүй тэдний баттай ар тал болох хуйвалдан сүлбэлдсэн улс төрчдыг цагдаагийнхан аль эртнээс мэдэж байсан тул тэднийг мөн адил, шоронд хийхийг нь хийж заримыг нь цаазалж орхив. Улс төрийн дэмжлэггүй хар тамхины мафи, картелийнханд үхлийн ялнаас өөр зүйл үлдээгүй тул тэд эцсээ хүртэл тулалдахаас өөр замгүй үлджээ. Цагдаа нартай хийсэн цуст тулаанаас ердөө хагас жилийн дотор 7000 гаран хүн алагдав. Ерөнхийлөгчийн нэр хүнд улсдаа тэнгэрт тулж "Филиппин ялав" гэгч болжээ.
Гэвч энэ үйл явдал барууны орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулах болов. Хүний эрхийн байгууллагуудаас Родриго Дутертегийн үйлдлийг ямарч бодлогогүй хэрцгий балмад гэж нэрлээд түүний эсрэг, цаашлаад Филиппин улсын эсрэг хориг арга хэмжээ авахыг барууны топ улсуудын удирдагчдад уриаллаа. Иймэрхүү зүйлд тун эмзэгээр хандаж бусдын хэрэгт хошуу дүрэх дуртай АНУ-ын зүгээс эхлээд дипломат шүүмжлэлийг илэрхийлж байснаа цагдаа нарын хэрэглэж буй Америк буунуудын сумны нийлүүлэлтийг хориглоно гэж сүрдүүлэв. Энэ нь зөв алхам юм. Филиппиний зэвсэглэлд барууны зэвсэг техник голлодог. Гэвч зөрүүд Дутерте зүгээр суусангүй. АНУ тэргүүтэй барууны улсуудад хандаж "Бид та нараар дутахгүй, дэлхийд ОХУ, Хятад гэж хоёр улс бас байдаг юм" гэх утгатай мэдэгдэл хийлээ.
Түүгээр зогсохгүй АНУ-ыг хар тамхийг дэмждэг улс ороноор нэрлэв. Үнэндээ бол АНУ нь хар тамхины хэрэглээ нууц наймаагаар дэлхийд эхний хэдэн байранд ордог тийм ч ариухан газар биш. Жилд өчнөөн мянган хүн хар тамхинаас болж алагдах эсвэл өвчлөн үхдэг газар. Сонирхолтой нь ОХУ, Хятад хоёр Родриго Дутертег буруушаах талаар юу ч дуугарсангүй. Филиппиний асуудал нь тэдний дотоод хэрэг гээд орхив. Хар тамхичидтай тэмцэх арга барилын хувьд Хятад улс маш чанга хатуу байдаг. ОХУ-д ч мөн адил сүүлийн үед энэ тал дээр маш хатуу хандах болсон. Гэхдээ эдгээр хоёр том улс нь арай ч шууд буудчихдаггүй. Ихэвчлэн олон жилээр ял оноодог хуулийн заалттай. Хятадын хувьд энэ нь том боломж тул уухайн тас зөвшөөрөөд авлаа. Энэ нь АНУ-ын хувьд Өмнөд Хятадын тэнгис дэхь гол холбоотноо алдах цаашлаад дэлхийн худалдааны эргэлтийн үлэмж хэсэг явагддаг Өмнөд Хятадын тэнгисийг тэр чигт нь алдах эрсдэлтэй тул Родриго Дутертед далан таваар бууж өглөө. Дахиж олон юм ярихаа больж Родриго Дутертег чимээгүй хаяв.
Тэгвэл Дутерте өнгөрөгч онд буюу 2019 оны 9-р сарын 14-нд бас нэгэн буудах зөвшөөрөл ард иргэддээ өгчээ. Энэ тушаал нь авилагчдыг гэсгээх төрийн төмөр нудрага болон Филиппиний түүхэнд үлдэж байна. Тушаалын утга нь “Татвар төлөгч шудрага иргэний өмнө төрийн албан хаагчид ажлаа хийлгүй авилга нэхэх юм бол шанаадаад ав. Болохгүй бол шууд буудчих. Гэхдээ алж болохгүй, алвал та шоронд орно. Тиймээс шархдуул, тэгвэл таныг өршөөнө" гэх тушаалыг буулгажээ. Нүдээ булуу болтол балбуулсан, амин бус газраа шархадсан төрийн албаны хурган, хуцан түшмэдүүд эмнэлэгт хүргэгдэн ирэх болов. Тэдний биенд буй шарх нь тэднийг авилагчин гэх тэмдэг болж байлаа. Үхтлээ айсан авилагчин нөхдүүд хамаг хэрэгээ тэр дор нь хүлээгээд шоронлуугаа ачигдаж байлаа. Олон улсын зүгээс, хүний эрхийн байгуулагуудаас хүчтэй шүүмжлэл ирж байхад Дутерте огт тоосонгүй. Тэгээд ч нэг их удалгүй хоёрхон сарын дараа нь дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдэж Дутертег бүгд мартжээ. Авилагчдыг одоо ч ангуучилсаар байгаа бөгөөд бодитоор авилага авдаг нэг ширхэг ч авилагчингүй болов.
Родриго Дутерте 2020 оны дундуур бас нэгэн дуулиан шуугиан тарьсан тушаалыг Ковид-19 вирусын тархалттай холбоотойгоор гаргажээ. Филиппинд вирусын тархалтыг цагдаагаас гадна арми оруулан хөл хориог тогтоож байгаа. Родриго Дутерте "Хэн ч бай хөл хорионы дэглэмийг зөрчиж эсэргүүцэн үймээн дэгдээгээд байвал шууд буудчих" гэжээ. Энэ удаад өөрсдийгөө яая гэж байгаа олон улсын зүгээс хэн ч олигтой буруушаасангүй. Зарим нь анзаараагүй ч байж магадгүй. Гэвч хүний эрхийн байгуулагуудаас хүчтэй шүүмжлэлийг дагуулсаар л байна. Цар тахлын эсрэг Дутертегийн хариу арга хэмжээ, ялангуяа "Бүгдийг нь бууд" гэсэн тайлбар олон нийтийн сүлжээнд олны эгдүүцлийг төрүүлээд байна. Вирусын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга барилаас нь болж ард иргэдийн дунд нэр хүнд нь буурч байгаа ч дэмжиж байгаа хэсэг нь харьцангуй их байгаа аж. Родриго Дутерте ОХУ-д үйлдвэрлэгдэж буй Ковид-19 вакциныг хамгийн түрүүнд худалдан авна, эхний тунг би өөртөө хийж туршина гэдгээ дэлхий даяар зарлалаа. Ард иргэдийн дунд жаахан ч гэсэн гэрэл гэгээ гарч тайвширлаа. Гэвч вакцин хэзээ олон улсад зарагдах нь тодорхойгүй байна. Родриго Дутерте цаашид ямар тушаал буулгаж сюрприз барих нь тодорхойгүй байгаа юм. Дутерте 2016 онд засгийн эрхэнд гарснаас хойш, Колумбын их сургуулийн Шейла Коронелийн тодорхойлдог "Төмөр нударга" -ыг явцуу "Драм" болгон ашиглаж хар тамхитай хийсэн цуст дайнаас эхлээд одоог хүртэл 20000 гаруй хүн амиа алджээ гэжээ. Родриго Дутертег популист гэх үү, хэрцгий гэх үү эсвэл шудрага үнэнийг тогтоогч төмөр нудрага гэх үү. Ямартаа ч шинэ цагийн зөрүүд дарангуйлагч арлын Филиппинд цар тахлыг далимдуулан гарч ирж байх шиг байна.
Эх сурвалж: https://www.scmp.com/.../dutertes-shoot-them-all-approach...
https://www.arabnews.com/node/1554176/world
Цэрэг армийн тойм
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
mongol
(202.131.243.186) 2020-11-30 16:34demjij bna mongold bas ingevel taarna
Хариулах
Зочин
(202.126.89.251) 2013-10-21 14:27oo yaanaa ymar balai yin
Хариулах