Хэнэггүй Монголоос хэрсүү Монгол болохын тулд хов жив, мэдээ мэдээллийг нягтал...

Twitter Print
2021 оны 04-р сар 25-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бидэнд сул тал, дутагдал олон бий. Алдаа дутагдлаа засч байж л урагшаа алхана. Тэгэхгүй бол биднийг гадна дотны луйварчид “зальдсаар, залуурдсаар, хуурсаар, хулхидсаар” л байх болно.

Бидний олон дутагдлын нэг бол элдэв янзын яриа хөөрөө, аливаа мэдээ, мэдээллийн үнэн худлыг нягтлалгүй шууд итгэдэг, “хуурагддаг”, тэгээд, бүр худлаад итгэчихээд тэрийгээ хамгаалан хоорондоо хэрэлдэж, муу мухайгаараа дуудалцдаг зан.

Яагаад бид ийм болсон бэ? Бид их яаруу, сэтгэл хөдлөмтгий, өрөвдөмтгий, өсөрхөг, хамгийн харамсалтай нь, аливаа зүйлийг нягталдаггүй, "үнэн үү” гэж жаахан тогтож боддоггүйд учир их бий. Товчхон хэлэхэд, бид оюун ухааны “залхууралд” өртсөн хүмүүс. Бодож тунгаах, шалгаж нягтлах, харьцуулж үзэхээс залхуурдаг хүмүүс. Монголчуудын аливааг нягталдаггүй зан чанарыг ашиглах, хуурах ажиллагаа мэргэжлийн маш өндөр түвшинд хүрч байгааг сонгуулийн үеэр харж болно. Өнөөдөр энэ үйл ажиллагаа оргил үе рүүгээ явж байна.

Би монгол хүн учраас надад бас бидний нийтлэг дутагдлууд бий. Нэг жижиг дурсамж ярья.

Би Японы телевизүүдийн сурвалжлага, баримтат киноны багийг Монголд хүлээн авч, ажил зохион байгуулах, орчуулах ажил хийдэг байлаа. Нэг удаа нэгэн томоохон телевизийн олон хүнтэй бүрэлдэхүүнийг хүлээн авч ажиллав. Ажлын явцад хүн хүч хүрэлцэхгүй болж, Япон талаас над руу нэгэн монгол хүнийг явуулж, “энэ хүнийг ажиллуулах” хэрэгтэй гэв. Тэр монгол нь өмнө нь телевизийн ажил хийж байсан боловч ажилдаа тааруу, худалч нэгэн байв. Хэрүүл болов, бид хоёр бие биенийгээ Япон руу матав. Япон талаас “цаг маш бага байна, та хоёр учраа олоод, ажлаа дуусга” гэв. Ажил дууссан, яахав, ажил амжилттай дууссан.

Хэдэн сарын дараа дээрх ажлыг хариуцаж байсан Япон талын даргатай Токиод уулзав. Япон дарга хэлж байна аа, “Төмөрбаатар сан, би өөрийн чихээр сонсож, өөрийн нүдээр хараагүй бол хүний үгэнд барагтай бол итгэдэггүй хүн, энэ хэдэн сар судлаад үзсэн, чиний зөв байсан” гэв. Тэр дарга үргэлжлүүлээд, “энэ ажлаас би их юм ойлгосон” гэв. Та юу ойлгов, яагаад миний зөв байсан бэ гээд л би нэлээн юм шалгаасан, инээд наргиан болгоод л, сүши ид, пиво уу гээд л, дарга яриаг дүйвүүлээд л өнгөрөөсөн.

Харин надад цалин нэмж өгсөн. Тэр даргын хэлсэн “чихээрээ сонсож, нүдээрээ хараагүй бол” гэдэг үг инээдтэй юм шиг боловч надад ихийг бодогдуулсан, дээрх ажлын үеэр Япон даргын ажлын арга тактик ч ихийг бодогдуулсан. Аливаа ажлын дараа бүхнийг нягталж, дүгнэж, өөртөө сургамж авч байвал хүн ухаажна, хэрсүүжнэ. Бид нийгэм нийтээрээ ийм болмоор байна.

Хэнэггүй Монголоос хэрсүү Монгол болохын тулд хов живийг, мэдээ мэдээллийг нягталж, хоёр гурав дөрвөн ... талаас нь харьцуулж бодож байж л учрыг нь олох юм байна лээ, шүү...

Дэлэгийн Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.58.21) 2022-12-15 02:16
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.58.21) 2022-12-15 02:16
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах