Хорхог бол хор+хог биш, харин...

Twitter Print
2022 оны 07-р сар 07-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

ХОРХОГ БОЛ ХОР+ХОГ БИШ, ХАРИН...

- Хорхгийг Хор+хог болсон хоол гэх яриа сүүлийн үед гарч байна. Хорхог нь үнэхээр хүний биед хор болох хоол мөн үү?

- Хорхог бол хүний биед хор хог болох хоол биш, харин ч жинхэнэ эмчилгээний хоол. Хамгийн гол нь хорхгийг зөв хэрэглэх хэрэгтэй. Хорхгийг халуун чулуугаар болгосноор хонины махны бүлээн чанарыг сайжруулдаг. Тиймээс хорхгийн махыг цадталаа идэж болохгүй.

Гэтэл манайхан хорхгийг ходоодоо дүүртэл идчихээд дээрээс нь архи уучихдаг. Ингэснээр хүний биед шар дэлгэрээд хордлого болчихож байгаа юм.

Хорхгийг бага хэмжээгээр идэж, халуун чулуугаар нь хийн бэлчрүүдийг төөнөөд, үнэрийг нь үнэртэх юм бол хүний биед шим тэжээл болдог. Хорхог бол хор хог биш ээ, хорхог бол хий дарах сайн чанарын эмчилгээний монгол уламжлалт хоол юм.

Хорхогны чулуугаар аль аль хэсгүүдийг төөнөж болох вэ?

Хорхогны чулууг барьж алгаараа дарж сайн төөнөж өгөх хэрэгтэй. Мөн толгойн орой хэсэг, хүзүүний нэгдүгээр нугалам, /бөхийхөд хүзүүн дээр овоож байгаа нугалам/, ходоод, хоёр хөхний голд байрлах зүрхний цэг дээр хорхогны чулуугаар төөнөж болно.

Гэхдээ хорхогны чулуу нь арьс салстыг түлэх хэмжээний халуун байж болохгүйг анхаарах нь зүйтэй.

Эх сурвалж: "ОДОНЦЭЦЭГ ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ" НОМООС...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.