“Хунан констракшн инженеринг групп” ХХК-иас 5000 ширхэг амны хаалт хандивлалаа

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын “Хунан констракшн инженеринг групп” ХХК-иас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж, нэг удаагийн 5000 ширхэг амны хаалт хандивлалаа.

Тус группийн төслийн дэд захирал Тан Ху амны хаалтыг хүлээлгэн өгөх үеэрээ “Манай байгууллага Монгол Улстай нягт хамтран ажилладаг. Өмнө нь “ДЦС-4”-ын өргөтгөлийн ажлыг хийж байв. Одоо бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн цахилгаан станцын өргөтгөлийг хийж байна. Шинэ коронавируст халдвар дэлхий дахинд аюул авчирч буй энэ үед хөрш орондоо дэмжлэг үзүүлэх нь бидний хийх ёстой ажил” гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва зочдыг хүлээн авч уулзаад “Цар тахлын эсрэг Монгол Улс хариуцлагатай ажиллаж байгаа. Тахлыг дотооддоо алдаагүй цөөхөн улсын тоонд Монгол орж байна. Монголын ард түмэн төр засгийнхаа шийдвэрийг сайтар дагаж байгаа. БНХАУ-д үүссэн нөхцөл байдлыг сонсоод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга очсон. Өгье гэвэл нэгээс эхэл гэдэг үг бий. Та бүхний анхаарал тавьж буйд талархаж байна. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжих байх” гэсэн юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.