
Таньтай санал нийлэхгүй байгаа ажилчдаа дэмж.
Хүн бүр үнэнийг ярихаас айж эхлэх үед компаниуд эргэлзэж эхэлдэг. “Хэрэв таны сонсож байгаа бүх л үг таныг хэрхэн сайн ажиллажбайгаа тухай дурдаж байгаа бол аюулын дохио”хэмээн гүйцэтгэх зөвлөх Рэй Виллиамс дурджээ.
Микро менежмент бүү хий.
Өөрийнхөө дор ажиллаж байгаа хүмүүстээ бүрэн эрх олго. Дараа нь ганцааранг нь үлдээ. “Манлайллын хамгийн чухал хэсэг бол арагш алхах юм” хэмээн Бүтээлч манлайллын төвийн дэд ерөнхийлөгч Билл Пасмор өгүүлжээ. “Сайн удирдагчажилчдын фронт анхан шатны дамжлагаас авахуулаад манлайлдаг. Тэгээд алхам ухардаг."
Хүмүүс алдаа гаргах үед урмыг нь хугалах хэрэггүй.
Хүмүүс гаргасан алдаанаасаа суралцсан эсэхийг бататгаж бай.
Өрөвч сэтгэлтэй бай.
"Ажил дээрээ хүмүүс хоорондын хүчтэй харилцааг хөгжүүл. Ингэснээр хүмүүс хийж байгаа ажилдаа утга учиртай хандах болно.,"Виллам.
Тасралтгүй суралцах, сониуч байхыг нь дэмж.
Пасмор эрсдэлтэй алхам хийж, өөрөөсөө “Мэдэхгүй байгаа зүйлээ хэрхэн мэдэх вэ? Хэрхэн суралцах вэ, тухайн нөхцөл байдалд хэрхэн турших вэ?” гэж асууж байхыг зөвлөж байна.
Өөрийгөө таньж мэд.
"Та хуваарь гаргахгүйгээр жингээ хасч чадахгүйтэй адил аяллаа өөрийгөө таньж мэдэхээс эхлүүл” хэмээн гүйцэтгэх зөвлөх Таша Еврич зөвлөжээ.
“Бид өөрсдийнхөө зан төлөвөөс хамгийн мууг нь олж хардаг. Хамгийн том асуудлын нэг нь өөрийгөө таньж мэдэх тал дээр дутагдалтай байдаг. Гүйцэтгэх захирлууд өөрсдийгөө хэн бэ, бусдад хэрхэн нөлөөлж байна вэ гэдгээ мэддэггүй” хэмээн Пасмор дурджээ.
Зорилго, чиглэлтэй бай.
Нэг цаг хугацаанд нэг л зорилго тавь. “Удирдагчид ихэнхдээ маш олон хөгжлийн зорилго тавьдаг. Ялалтанд хүрэхийн тулд нэг цаг хугацаанд нэг л зорилго тавьж, түүндээ өөрийгөө зориул. Олон салбарт багахан амжилт олох эсвэл амжилт олохгүй байснаас нэг салбарт ахиц дэвшил гаргах нь дээр" хэмээн Еврич дурджээ.
Тааруухан менежерүүдээс зайлсхий.
"Би Continental–д ажиллаж байхдаа 60 менежерээс багаар ажиллах чадваргүй 40-ийг нь солих шийдвэр гаргаж байсан. Жигүүр бүлэг болон хуваагдах, хохиролтой зүйлсийг дэмжих хэрэггүй. Хүн бүр хожно, эсвэл хэн ч хожихгүй” хэмээн гүйцэтгэх захирал Гордон Бетун дурджээ.
Манлайллын ур чадвараа өдөр тутам сайжруул.
"Таны сонгож байгаа арга туршлагын хэмжээ таныг сайжруулах явцтай шууд хамааралтай. Энэ нь хийлийн концерт судлахтай адил. Та агуулгыг нь судлах хэрэгтэй. Дараа нь гайхамшигтай хөгжим тоглохын тулд өдөр бүр сургуулил” хэмээн Еврич зөвлөж байна.
Д.Золзаяа
Зочин
(94.180.44.41) 2019-12-24 18:32Пррсиом гн ч бшгьньпарьво Л
Хариулах
Зочин
(94.180.44.41) 2019-12-24 18:32Пррсиом гн ч бшгьньпарьво Л
Хариулах