
Европын хөлбөмбөгийн холбооны “Европа лиг” тэмцээний шилдэг 32 багийн хариу тоглолтууд урд шөнө боллоо.
Хэсгийн шатны 24 баг, “Аваргуудын лиг”-ээс хасагдсан 8 багтай оноолтоор таарч тоглоход “Бетис”-“Рубин” 2:0 (нийлбэр дүн 3-1), “Наполи”-“Соунси” 3:1 (3-1), “Севийя”-“Марибор” 2:1 (4-3), “Викториа Плзен”-“Шахтёр” 2:1 (3-2), “Людогредс”-“Лацио” 3:3 (4-3), “Зайлцбург”-“Аякс” 3:1 (6-1), “Базел”-“М.Тел-Авив” 3:0 (3-0), “Порту”-“Франкфурт” 3:3 (5-5 Порту айлын талбай дээр илүү гоол оруулсан), “Анжи”-“Генк” 2:0 (2-0), “Валенсиа”-“Динамо Киев” 0:0 (2-0), “Бенфинка”-“ПАОК” 3:0 (4-0), “Аз Алакмар”-“Либерич” 1:1 (2-1), “Фиорентина”-“Эльфсборг” 1:1 (4-2), “Лион”-“Одессеа” 1:0 (1-0), “Ювентус”-“Трабзонсбор” 2:0 (4-0), “Тоттенхэм”-“Днепр” 3:1 (3-2)-оор тус тус хожсон аж.
Шөвгийн 16-гийн тоглолтууд ирэх сарын 13-нд болох бөгөөд “Анжи”-“Аз Алкмаар”, “Людогредс”-“Валенсиа”, “Порту”-“Наполи”, “Лион”-“Викториа Плзен”, “Бетис”-“Севийя”, “Тоттенхэм”-“Бенфика”, “Базел”-“Зайлцбург”, “Ювентус”-“Фиорентина” багууд хоорондоо учраа таарчээ.
Шилдэг 32 багийн тулаанд Европын томоохон багуудаас “Аякс”, “Динамо Киев”, “Шахтёр”, “Лацио” өрсөлдөгч нартаа ялагдав. Тэр дундаа Голландын аварга “Аякс” 1995 онд “Аваргуудын лиг”-т түрүүлж тогтмол өндөр амжилт гаргадаг байсан. Харин супер довтлогчид нь зодог тайлж “Улбар шарууд”-ын залуучууд гадаадын лигт тоглосноор “Аякс” өдгөө доод түвшины хэмжээнд очсон нь харагдаж байлаа.
М. Золбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.