2013 оны 10-р сар 22-нд 12:47 цагт

Мотив: "Зүүдэнд ч оромгүй явдал"

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын ээлжит бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны зураг авалт дуусч одоогоор эвлүүлгийн шатанд яваа бөгөөд бараг дуусч байгаа гэнэ.  Киноны зохиолыг залуу зохиолч Ж.Оргил бичиж, оператораар Б.Отгонзориг ажилласан байна. 

Харин гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосон Б.Энхтүвшин, “Маск” продакшны жүжигчин Б.Золзаяа нар тогложээ. Мөн Ардын жүжигчин Б.Мягмарнаран, МУГЖ Б.Эрдэнэцэцэг нар залуусын аав, ээжийн дүрд тоглож байгаа юм. 

“Зүүдэнд ч оромгүй явдал” кино тэртээ 20 гаруй жилийн өмнө ихэр залуусын тухай өгүүлсэн “Санаж яваарай” киноноос хойш ихрүүдийн тухай өгүүлж байгаа анхны бүрэн хэмжээний уран бүтээл юм. Их залуусын амьдралыг харуулах “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кино энэ сарын 25-нд кино театруудаар нээлтээ хийнэ. Мөн киноны дууг “Мотив” хамтлагийнхан дуулж үзэгчиддээ хүргэжээ. Ингээд “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны дууг хүргэж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.