Бусадтай харьцахдаа зайлсхийх ёстой 8 зүйл

Twitter Print
2020 оны 12-р сар 14-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

''Лидерүүдэд өгөх хамгийн практик зөвлөгөө бол тэд харц хүнийг харц хүн эсвэл хунтайж хүнийг хунтайж хэмээн үзэж харьцах бус харин бүх хүмүүстэй хүн гэдэг утгаар нь харьц гэсэн зөвлөгөө юм." ЖАМЕС МАКГРЕГОР БУРНС

Бусадтай харьцаж байхдаа зайлсхийх ёстой зүйлсийн жагсаалтыг дор үзүүлэв:

1. Зөөлөн, аятайхан зан байдал гаргахыг хичээх. Нотолгоо, баталгаа огт байхгүй байхад хүмүүсийг хий хоосон магтах, эсвэл үнэн хэрэг дээрээ тийм бус хүнийг хэтэрхий дөвийлгөх зэрэг нь үүнд хамрагдана.

2. Ерөнхий зан чанаруудыг ашиглах. Жишээнүүдэд, “Та буруу байр суурьтай, сөрөг хандлагатай юм” эсвэл “Таны ажлын гүйцэтгэл сэтгэлд хүрэх нь ховор” гэх зэрэг өгүүлбэрүүд багтана.

3. Хүнийг тодорхойлоход “шошго” ашиглах. Жишээнүүдэд, “Та сэтгэцийн юмтай байхаа”, эсвэл “Таны байгаа байдал мэдрэлийн гажигтай хүнийх шиг юмаа” гэх мэтийн өгүүлбэрүүд багтана. Сэтгэл зүйч болж тоглох нь бусдыг дорд үзсэн хэрэг бөгөөд асуудлыг шийдэхэд ямар ч тус нэмэр болдоггүй.

4. Егөөдсөн, битүү доромжилсон байдлаар аашлах. Энэ нь асуудалтай шууд бусаар ажиллах нэгэн арга зам юм. Шууд, шулуун байх нь илүү тохиромжтой.

5. Хүмүүсээс асуухын оронд юу хийхийг нь тулган шаардах. Хүмүүс хүүхдүүдтэй харьцаж байгаа юм шиг харьцаанд сайн хариу барьдаггүй.

6. Хүчлэн давамгайлах. Ямар нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эрх мэдлээр далайлган яаравчилсан эсвэл сул дорой логиктой саналыг хүмүүст тавьж тэвдүүлэх.

7. Айлган сүрдүүлэх. Хүнд тулган шаардах бичиг өгөх. Ялангуяа, та урт хугацаанд харилцаагаа хадгалахыг хүсч байгаа бол аливаа нэгэн зүйлийг яагаад тодорхой хугацаанд хийж дуусгахыг зорьж байгаагаа тайлбарлах нь ямагт зөв алхам болдог. Дараа нь хэзээ ч дахин хамтрахгүй байж болох хэн нэгнийг айлган сүрдүүлэх нь зарим тохиолдолд тохиромжтой байдаг, гэхдээ, үүнийг зөвхөн хамгийн эцсийн хувилбар болгон ашиглах хэрэгтэй.

8. Хүсээгүй байхад нь зөвлөгөө өгөх...

С.Эрдэнэбаатар

"ЗӨВ" номны хэсгээс...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.