МИАТ-ийн нислэгийн хуваарь гарлаа

2013 оны 10-р сар 22-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

МИАТ компанийн нислэгүүд цаг агаарын байдлаас болж өчигдөр хойшилсон. Өнөөдөр ч мөн цаг агаарын байдал дээрдэхгүй байгаагаас бүх нислэгүүд 17.00 цаг хүртэл хойшлоод байгаа аж. Хэрэв 17.00 цагт онгоц нисэх нөхцөл бүрдэхгүй бол нислэгийн хуваарийг дахин өөрчлөх юм. Өнөө шөнө Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч хүчтэй цасан шуурна. Иймээс "МИАТ" ХК-ийн зүгээс нислэгийн шинэчилсэн хуваарь гаргасан байна. Хойшлогдсон нислэгүүд Улаанбаатар-Гонконг, Гонконг-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийнх аж. Харин шинэ хуваарийг дараахь байдлаар гаргажээ. 

Үүнд: Улаанбаатар-Гонконг OM291 18:25, Гонконг-Улаанбаатар OM292 23:50, Улаанбаатар-Бээжин OM223 19:10, Бээжин-Улаанбаатар ОМ224 22:20 цагт тус тус нислэг үйлдэхээр болсон байна.  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

  • Сэтгэгдэл бичигдээгүй байна