Бээжин Тайванийн тусгаар тогтнолын эсрэг шийдэмгий алхмуудыг хийнэ гэв

Twitter Print
2023 оны 03-р сар 05-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын нээлтийн үеэр Хятадын Ерөнхий сайд Ли Көцян Бээжингийн баримталж ирсэн "Нэг Хятад" бодлогыг онцолж, цаашид Тайванийн тусгаар тогтнолын эсрэг "шийдэмгий алхмуудыг" хийж, Тайванийг БНХАУ-тай энхийн замаар нэгтгэх үйл явцыг дэмжиж ажиллана хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Бид "Тайванийн тусгаар тогтнол" гэгдээд байгаа асуудлын эсрэг хатуу тэмцлээ үргэлжлүүлж, эх орноо нэгтгэх үйлсийг дэмжин ажиллана." хэмээн мэдэгдсэнийг нь Синьхуа агентлаг онцолжээ.

Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээн үздэг Бээжин сүүлийн жилүүдэд арлын ойролцоо цэрэг, зэр зэвсгийн ажиллагаагаа идэвхжүүлсэн ба үүнийгээ "Вашингтон Тайпэй хоорондын хуйвалдаан"-тай холбон тайлбарлаж байсан билээ. Вашингтоны хувьд Тайпэйн гол дэмжигч төдийгүй зэр зэвсгийн гол нийлүүлэгч нь юм.

Өнгөрсөн 8-р сард Бээжин АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа Тайванийн арлын ойролцоо цэргийн сургуулилт явуулсан юм.

Өнгөрсөн сард Уолл Стрийт Жорнал Вашингтон Тайваньд алба хаах цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж буй талаар мөн АНУ-ын 2023 оны төсөвт Тайваньд 10 тэрбум ам.долларын үнэ бүхий зэр зэвсгийн дэмжлэг үзүүлэх тухай тусгасан гэжээ.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн Бээжинтэй хэлэлцээр хийх санал удаа дараа тавьсан ч Бээжин түүнийг салан тусгаарлах үзэлтэн хэмээн хэлэлцээрийн ширээний ард суухаас татгалзсаар ирсэн юм.

Тайванийн засгийн газар Тайвань нь БНХАУ-ын нэг хэсэг гэсэн бүх яриаг үгүйсгэж, Тайванийн 23 сая иргэн ирээдүйгээ өөрсдөө шийднэ гэжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.