Энэтхэгийн талаар бидний мэддэггүй 8 зүйл

Twitter Print
2022 оны 03-р сар 03-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

Эртний зан заншил, ёс заншил бүхий улс орнуудын ард түмний уламжлал өнөө бидний үетэй харьцуулахад эрс ялгаатай байдаг. Зарим нэгэн талаараа Энэтхэг улс манай ертөнцөөс бүхэлдээ тусгаарлагдсан ертөнц мэт санагддаг.

1. Замын хөдөлгөөн

Энэтхэгт замын хөдөлгөөн бол там юм. Гол нь ямар ч дүрэм байхгүй байна. Энэтхэгт замын хөдөлгөөний эмх замбараагүй байдал нь бусад улс орны замын хөдөлгөөнд дасан зохицож чаддаг жолооч нарт бэрхшээл учруулахаар бүтэцтэй.

Замд энгийн машин, мотоциклоос гадна унадаг дугуй, тэрэг, амьтан, үхэр, тэмээ, чарга зааныг харж болно. Үүнээс гадна олон явган зорчигч явган хүний ​​замаар явдаггүй мөртөө энэ олон тээврийн хэрэгслэлтэй өрсөлдөн явдаг. Энэ олон янз байдал нь ямар ч дүрэм журамд захирагдахгүй. Замын тэмдэгт нь бараг байхгүй, тэмдэглэгээ маш ховор байдаг. Хажуугийн эгнээ, эргэлтийн дохиолол болон тоормосны гэрлийн тухайд ихэнх жолооч нар үүнийг огт мэддэггүй. Гайхалтай нь энэ бүх дэг журамгүй орчинд замын осол нэлээд ховор бөгөөд үхлийн аюултай осол нь ховор тохиолддог.

Image result for india poverty

2. Архи согтууруулах ундаа

Энэтхэгт архи согтууруулах ундаа ихтэй байдаг ч зарим муж улсад архи согтууруулах ундааг зарахын хориглодог. Мөн борлуулалт маш хязгаарлагдмал байдаг. Жишээлбэл, архинд нэмэлт татвар ногдуулдаг бөгөөд энэ нь тухайн улсын ядуу хүн амд хүрэх боломжгүй болгодог. Үүнээс гадна, хаана ч зарагддаггүй, тэр ч байтугай зарагдах хатуу хуваарьтай цагт зарагддаг. Энэтхэгт хамгийн алдартай, асар их гүйлгээтэй бүтээгдэхүүн бол шар айраг юм. Гэхдээ энэ бол маш болхи амссан хүн жигшмээр чанаргүй ундаа учир үүнийг уухыг хүсэхгүй байх нь их. Эрх баригчид согтууруулах ундааны төрөлд ноцтой хязгаарлалт тавьдаг тул хуурамч архины үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орны нэг байдаг. Орон нутгийн хүн амын ихэнх нь чихрийн нишингээс гаргадаг нэгэн төрлийн маш хямд ундаа байх бөгөөд та үүнийг ядуус худалдан авч хэрэглэж болно. Хэрвээ иймэрхүү архи согтууруулах ундаа сайн чанартай байх юм бол үүний найрлага нь маш эргэлзээтэй уусан тохиолдолд эрүүл мэндэд маш аюултай.

3.Баян ба хоосон

Энэтхэгт хэт баяжсан болон ядууралын харьцаа үнэхээр хэт зөрүүтэй. Британийн колони болохоосоо өмнө Энэтхэг улс нь тус бүс нутгийн хаант улсыг төлөөлж байсан баян улс юм. Гэвч колончлолын дараа тусгаар тогтнолоо олж авахын тулд улс орны ядуурлын асуудалд хандсан ч үр дүнд хүрээгүй. Дэлхийн хамгийн ядуу хүмүүсийн гуравны нэг нь Энэтхэгт байдаг. Энд нийгмийн тэгш бус байдал маш их яригддаг, баян нь маш баян бөгөөд ядуучууд маш ядуу байна. Нийгэм нь кастуудад хуваагдсан хэвээр байна.

Image result for india poverty

4.Энэтхэгт хүмүүсийг 4 кастод хуваадаг

Энэтхэгийн нийгмийг каст болгон хуваасан хэвээр байна.
Брахман (албаны хүмүүс), Кшатрия (дайчид),
Вайшья (худалдаачид, тариачид, ажилчид).
Хүн амын үлдсэн хэсэг нь
Далитт (үл мэдэгдэх) хэсэгт байдаг. Хүний харьяалагдсан каст нь түүний мэргэжил төдийгүй оршин сууж буй газар, тэр ч байтугай хоолны дэглэмийг тодорхойлдог.

Нийтийн тээврээр зорчигчид бол хамгийн тааламжгүй хувь тавилангийн эзэд юм. Тэд хамгийн эмзэг бүлэгт амьдрагсад, ариун цэвэр угаалга болон, бохирын цэвэрлэгч нар хамгийн хүнд бохир хөдөлмөр эрхлэгчид эдгээр давхрагын хүмүүс тухлаг сууцанд огт амьдрахгүйгээр барахгүй бусдын байшингийн сүүдэрт алхахыг ч хатуу хориглоно. Мөн сүмүүд ч гэсэн мөргөл үйлдэхийг нь хориглосон байдаг.

5.Эрүүл ахуй

Хотын төвийн халуун ус байхгүй. Хямд зочид буудал, халуун усны газарт ч халуун ус үгүй байна.
Харин өглөөд жижгэвтэр саванд ус өгч болно.Арай илүү тохижилттой буудлуудад бойлер буюу ус халаагч байдаг. Энэтхэгийн оршин суугчдын байрны тэн хагас нь бие засах газаргүй, үүнээс гадна Энэтхэгчүүд ариун цэврийн цаас хэрэглэдэггүй. Харин сайн зочид буудлын ариун цэврийн өрөөнд жижиг шүршүүр нь бие засах газрын ойролцоо байрладаг бөгөөд энгийн газруудад цорготой саванд ус хийн тавьсан байдаг. Ер нь Энэтхэгт тусгайлсан нийтийн бие засах газар байдаггүй, хаалга нь түгжээгүй байдаг.

6.Хаалгыг хулгайчаас бус нохойноос сэргийлж хэрэглэдэг

Махараштрагийн Ахмедагар дүүрэгт байрладаг Шани Шингнапур тосгоны оршин суугчид ер бусын итгэл үнэмшлээрээ дэлхий даяар алдартай. Тэд Шани бурхан шүтдэг бөгөөд хулгайчдын эсрэг бүрэн хамгаалалтыг өгдөг гэдэгт итгэлтэй байдаг. Уг тосгонд хулгай алга болсон гэж итгэл үнэмшилтэй болсон учир боломжит хулгайч нар өөрсдийг нь Шани бурхан өршөөсөн гэдэгт итгэлтэй байна. Дашрамд хэлэхэд, 2011 онд тосгонд нээлтээ хийжээ. Мэдээжийн хэрэг орон сууцнууд хаалгатай байгаа боловч хэн ч хаадаггүй Банкны ажилтнууд хаалгыг хулгайчдад биш харин тосгоны нохойд зориулсан гэж хэлдэг. Олон жилийн турш үр тарианы ургацыг хураасан агуулах ч мөн түгжээгүй байх бөгөөд хүмүүс тэндээс хулгайлсан тохиолдол гараагүй байна.

Image result for india poverty

7.Авилга

Энэтхэгийн хойд хэсэгт сүүлийн хэдэн жил үр тарианы ургац муудаж, нөөцөлсөн тариа үлдсэн боловч агуулахуудад хэн ч орж цөлмөөгүй байна. Энэ нь хэтрүүлэг биш юм. Энэтхэгт өлсгөлөн болох нь ховор гэхдээ хоол тэжээлийн дутагдалтай асуудал гардаг. Статистикийн мэдээгээр 3,000 орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай холбоотой өвчин эмгэгээс өдөр бүр нас бардаг байна. Үүний зэрэгцээ сая сая тонн үр тариа нь мөөгөнцөр, шавьж, харханд идэгдэж байдаг. Энэтхэгийн бүх давхрага зохион байгуулалтын системтэй авлигад идэгдсэн.
Авлига - Энэтхэгт бүх харилцааны эх үндэс юм

8.Ядуурал

Энэтхэгт 270 сая хүн ядуу ойролцоогоор 300 сая нь цахилгаан эрчим хүчгүй, 100 сая хүн цэвэр усгүй орчинд амьдарч мөн бүх хүн амын талаас илүү хувь нь эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд, 800 орчим сая хүн үнэндээ өмчгүй нэн ядуу хэмээн статистик тоо баримт байдаг. Хүн амынхаа амьдралыг дээшлүүлэх, чанартай хоол хүнсээр хангахад чиглүүлсэн олон төрлийн хөтөлбөрүүдэд зарцуулах хөрөнгийн ихэнх хэсэг нь олон тооны албан тушаалтан, бизнес эрхлэгчдийн хувийн өмч болон замхардаг.

Related image

Жишээлбэл, Энэтхэгийн парламентын доод танхимын 2014 оны сонгуульд гишүүдийн 30% нь эрүүгийн хэрэгт холбогдсон мөн ийм төрлийн гэмт хэргийг өдүүлсэн хүмүүс байдаг. Гэвч хэн ч гайхах явдал гардаггүй. Энд зөвхөн эрх мэдэлтэй, мөнгөтэй, баян гэх олон нийтийн итгэл үнэмшилд тулгуурлан сонголт хийнэ. Ядууралаараа Энэтхэг улс дэлхийн нэн ядуу 143 орны 115-д бүртгэлтэй байдаг аж.

Орчуулсан Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.