Америкт анх удаа хар арьст хүүхэд цагаан хүүхдүүдийн сургуульд сурахаар холбооны дөрвөн маршалаар хамгаалуулан очсон нь

Twitter Print
2022 оны 11-р сар 14-нд 16:04 цагт
Мэдээний зураг,

1960 оны 11-р сарын 14-ний өдөр - анх удаа хар арьст хүүхэд цагаан хүүхдүүдийн сургуульд явсан өдөр.

АНУ-ын Луйзана мужийн Шинэ Орлеан /New Orleans, Louisiana/ хотд орших Уильям Францын бага сургуулийн /William Frantz Elementary School/ хаалгаар 6 нас гарантай нэгэн охин алхан орсон нь анх удаа Африк гаралтай Америк хүүхэд цагаан арьстай хүүхдүүдийн сурдаг сургуульд суралцахаар очсон хэрэг байлаа.

Энэ охиныг Руби Бриджес /Ruby Nell Bridges Hall/ гэдэг байсан ба тэрээр 1954 оны 09-р сарын 08-ны өдөр Миссисипи мужийн Тайлертовн /Tylertown, Mississippi/ хотод төрсөн.

Түүний дөрвөн холбооны маршалаар хамгаалуулан анх удаа сургуульдаа явж байгаа зураг 1964 оны 01-р сарын 14-ний өдөр Look сэтгүүлд “Асуудал нь бид бүгд хамт амьдардаг” /The Problem We All Live With/ нэрээр гарсан нь ихэд алдаршжээ. Гэрэл зургийг Норман Рокуэлл /Norman Rockwell/ буулгасан.

Охин Абон болон Люсиль Бриджес /Abon, Lucille Bridges/ нарын таван хүүхдийн хамгийн том нь байв. Бриджесийн бага нас айлын эгч нарын адил дүү нараа асарч, дээсэнд үсэрч, софтболл тоглон, модонд авирах зэргээр энгийн сайхан өнгөрсөн. Түүнийг дөрвөн настай байхад гэр нь Шинэ Орлеан руу нүүжээ.

Түүнийг зургаан нас хүрэх үед “Өнгөт арьстнуудыг хөгжүүлэх үндэсний нийгэмлэгийн” /National Association for the Advancement of Colored People (NAACP)/ зүгээс хэрэгжүүлж байсан Шинэ Орлеаны сургуулиудад өнгөт арьст хүүхдүүдийг хамруулах туршилтанд хамрагдав.

Үүнд аав нь жаахан дургүй байсан ч ээж нь “энэ алхам бол зөвхөн өөрийн охиноо сайн боловсрол эзэмшүүлхийн тулд биш, бүх Африк гаралтай Америк хүүхдүүдийн төлөө энэ үйл явцыг хурдлуулахад хэрэгтэй” гэж хатуу мэдэгдсэнээр аав зөвшөөрсөн.

Бриджес өмнөх жил нь зөвхөн өнгөт арьст хүүхдүүд л явдаг цэцэрлэгт хамрагдаад байсан билээ.

Энэ үе бол иргэний эрхийн хөдөлгөөний дунд үе байсан бөгөөд 1954 онд иргэн Оливер Брауны /Oliver Brown/ эхлүүлсэн зөвхөн цагаан арьст хүүхдүүд сурах сургууль байгуулах нь үндсэн хууль зөрчиж байгаа хэмээн заргалдсан Brown v. Board of Education зарга дээд шүүхээр ялаад байсан үе билээ.

Хэдийгээр 1954 онд бүх сургуульд өнгөт арьст хүүхдүүд ижилхэн сурах эрхтэй гэсэн шийдвэр гарсан ч ялангуяа өмнөд мужууд 1960 оныг хүртэл шийдвэрийг эсэргүүцсээр байсан билээ.

Холбооны засгийн газраас ихээхэн дарамт үзүүлсний эцэст Орлеаны анхны сургууль болж Уильям Францын бага сургууль 1960 онд өнгөт арьст хүүхдүүдээс цагаан арьст хүүхдүүдтэй хамт суралцах боломжтой эсэх шалгалт авахад тэнцэж чадсан зургаан хүүхдийн нэг нь Бриджес байлаа.

Гэвч тэнцсэн хүүхдүүдийн хоёр нь өнгөт арьстнуудын сургуульд суралцахаар шийдсэн бол гурав нь МакДоног 19-р бага сургуульд /McDonogh 19 Elementary School/ суралцахаар шилжсэн нь мөн л шинэ түүх болон үлдсэн.

Дээр дурьдсанчлан Бриджесийг анхны өдөр сургуульдаа, ээжтэйгээ хамт очиход нь холбооны дөрвөн маршал хамгаалж явсан бөгөөд дараагийн өдрүүдэд ээж нь дүү нарыг нь асрахаар үлдсэн тул охин ганцаараа хамгаалагчдын хамт сургуульдаа явдаг байжээ.

Бриджес дурсамжиндаа “Би сургууль руугаа машинаар явж байхдаа маш олон зүйл харж байсан, сургуулийн гадаа харин Марди Грас /Mardi Gras/ баяр болж байх шиг байсан. Маш олон хүмүүс байсан. Тэд над руу юм шидэж, хаашгирч байсан бөгөөд Шинэ Орлеанд Марди Грасаар л зөвхөн ингэдэг” гэжээ.

Харин түүний хамгаалагчаар ажиллаж байсан маршал Чарльз Бөркс /Charles Burks/ хэлэхдээ “Тэр маш их зоригтой байсан. Хэзээ ч уйлж, гонгинож байсангүй. Тэр яг л бяцхан цэрэг шиг алхаж явдаг байсан бөгөөд бид бүгд түүгээр бахархаж байсан” гэжээ.

Сургуулийн эхний өдрийг Бриджес ээжийнхээ хамтаар захирлын өрөөнд сууж өнгөрөөсөн бөгөөд сургууль дээр үүссэн эмх замбараагүй байдал нь тэднийг хоёр дахь өдөр л ангид очих боломж олгожээ.

Түүнийг сургууль руу ормогц цагаан арьст эцэг, эхчүүд хүүхдүүдээ гаргаж авсан ба зөвхөн ганц багш л түүнд хичээл заахыг зөвшөөрсөн байна. Энэ хүн бол Бостоноос ирсэн Барбара Хенри /Barbara Henry/ гэдэг багш байсан бөгөөд Хенри багш бүтэн жил гаруйн туршид ганц Бриджесд бүтэн ангитай ажиллаж байгаа мэтээр идэвхийлэн хичээл заажээ.

Цагаан эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас авч явсны хоёр дахь өдөр 34 настай протестант шашинтан Ллойд Андерсон Форман /Lloyd Anderson Foreman/ өөрийн таван настай охин Памыг /Pam/ дагуулан уурлаж, хашгичсан хүмүүсийн дундуур “Би хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхийг л хүсч байна” гэж хэлэн орсон нь цагаан арьстнуудын бойкотын эсрэг хийсэн анхны алхам байв.

Хэд хоногийн дараагаас бусад эцэг эхчүүд ч хүүхдээ сургуульд нь эргүүлэн явуулж эхэлсэн бөгөөд эсэргүүцэл ч харьцангуй намдсан. Гэвч Бриджес дараа жилийг хүртэл ганцаар сурсаар л байсан билээ.

Өглөө бүр Бриджесийг сургууль руугаа алхаж явахад нэг эмэгтэй түүнийг хордуулна гэж заналхийлдэг бол өөр нэг эмэгтэй авсанд хийсэн хүүхэлдэй харуулдаг байжээ. Үүнээс болж шилжилтийн үед аюулгүй байдлыг хангахаар ерөнхийлөгч Эйзенхауэрийн илгээсэн холбооны маршалууд Бриджесийг зөвхөн гэрээсээ авчирсан хоолоо л идэж байхыг зөвшөөрөв.

Хүүхдийн сэтгэцийн эмч Роберт Коулз /Robert Coles/ Бриджесийг сургуульд явсан эхний жилд нь сайн дураараа зөвлөгөө өгч ажиллажээ. Тэрээр түүнтэй долоо хоног бүр гэрт нь очиж уулздаг байсан бөгөөд бусад хүүхдүүдэд Бриджесийн түүхийг ойлгуулахын тулд “Руби Бриджесийн түүх” /The Story of Ruby Bridges/ ном бичжээ. Тэрээр номынхоо орлогыг Шинэ Орлеоны сургуулиудад суралцаж байгаа ядуу хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бусад зүйлсийг авч өгөх үүднээс “Руби Бриджесийн сан”-д хандивласан.

Бриджес сургуульд явснаар гэр бүлд нь маш олон дарамтууд ирсэн. Аав нь шатахуун түгээх газрын ажлаа алдаж, гэр бүлийнх нь хүнсээ цуглуулдаг байсан дэлгүүр тэдэнд үйлчилхээс татгалзаж, Миссисипи мужид газар тариалан эрхэлдэг байсан эмээ, өвөө нь тариалалтаа зогсоож, ээж, аав нь салсан байна.

Хэдийгээр маш олон хүн эсэргүүцэж байсан ч олны дундаас хар, цагаан гэлгүй зарим хүмүүс туслаж, дэмжиж байсныг Бриджес бас өгүүлсэн. Зарим цагаан гэр бүл эсэргүүцлийг үл хамааран хүүхдүүдээ сургуульд нь явуулж, хөрш нь аавыг нь шинэ ажилд оруулж, ойролцоох хөрш, нутгийн иргэд нь хүүхдүүдийг асарч, гэр орныг нь босогчдоос хамгаалан, холбооны маршлын машин сургуульдаа явахад нь түүнийг дагалдсааар байжээ.

Бриджес том болсон хойноо л түүний сургуульдаа эхний долоо хоногт өмсөж байсан цэвэр сайхан хувцсыг сэтгэцийн эмч Коулзийн гэр бүл явуулсныг мэдсэн юм. Түүний хэлснээр бол тэдний гэр бүл маршлуудын дунд гэрээсээ сургууль хүртэл явж байгаа зурган дээр өмсөж яваа даашинз, оймс, гутлыг хэзээ ч худалдаж авч чадахааргүй байсан аж.

Руби Бриджес Холл одоо нөхөр Малколм Холл, дөрвөн хүүгийнхээ хамт Шинэ Орлеондоо амьдарч байна.

Тэрээр ахлах сургуулиа арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг зогсоосон сургуульд төгсөөд аялал жуулчлалын салбарт 15 жил ажилласны дараа “Руби Бриджесийн сан”-гийн тэргүүн, гэрийн ээж болжээ. Тэрээр сангийнхаа зорилгыг тайлбарлахдаа “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бол насанд хүрэгчдийн өвчин бөгөөд үүнийгээ хэрэгжүүлхийн тулд бид хүүхдүүдээ ашиглахаа зогсоох ёстой” гэжээ.

2011 оны 7-р сарын 15-нд Бриджесийг ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд урьсан бөгөөд тэд 2011 оны 6-р сараас 10-р сар хүртэл Цагаан ордны баруун жигүүрт, Зууван оффисын гадна талд байрлуулсан Норман Рокуэллийн дарсан гэрэл зургийг хамтдаа харж зогссон юм.

Руби Бриджес арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг амьдралаараа тэмцэгч нэгэн болон мөнхөрчээ.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.52.77) 2022-11-16 03:30
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.52.77) 2022-11-16 03:30
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах