Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий

Twitter Print
2022 оны 05-р сар 11-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий

Яс ургалтыг зогсоох уламжлалт эмчилгээ бий юу?

Яс нь шороо махбодын хувь ихтэй, хий голлон гүйдэг эрхтэн. Хийн бүх өвчлөлийн үед яс хямрах магадлалтай байдаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, зүрхний хий, бөөр, давсагны хүйтэн хий зэрэг өвчний үед ясны эмгэг өвчлөл үүсэх нь элбэг байдаг.

Мөн халдварт ханиад томуу болон бусад халдварт өвчний эдгэрэлтийн үед халуун нь хийтэй хавсардаг учраас халууны сүүл ясанд шунаж ясны өвчнийг үүсгэх нь элбэг байдаг. Сүүлийн үед эмэгтэйчүүд яс, үе мөчний өвчнөөр өвчлөх нь элбэг байна. Ялангуяа төрсний дараах гам алдалтаас шалтгаалсан ясны өвчлөл элбэг болсон байна.

Мөн ханиад томууг дутуу эмчилсэнээс хий ясанд шунасныг анзааралгүй архагшуулах тохиолдол их байна. Үүнээс шалтгаалж ясны өвчлөл үүсч байгаа. Хүмүүс цул сав эрхтэнээ их анхаардаг. Харин яс, арьс, судсаа анхаарч, хамгаалахгүй байна. Ясны ургалтыг зогсоох, ургасан ясыг шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий.

Эмчилгээний зарчим нь биеийн бүх ясны тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах эм, заслын эмчилгээ хийнэ.

Ясанд хамгийн сайн бөгөөд эмчилгээний энгийн арга бол шимтэй яс болох нас бие гүйцсэн хязаалан хонины борви, тойг, далны бариулны ясыг хоол, цайндаа буцалгаж хэрэглэх, мөн Мана 4 танг эдгээр шимтэй ястай буцалгаж хэрэглэснээр ясыг төлжүүлж, ясны өвчлөлөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.