С.Амарсайхан: Зөвшөөрөлгүй хашааг буулгаж, газрыг нь хот өөрийн санд авна

Twitter Print
2020 оны 05-р сар 21-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах, хотын өнгө үзэмж сөргөөр нөлөөлж байгаа  барилга, газар эзэмшигчийн хашааг шинэчлэх, стандартад нийцүүлэх, хашаа арга хэмжээний ажлын явцын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Амарсайхан үүрэг даалгавар өгч, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Зургаадугаар сарын 01-нээс өмнө иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах эрсдэлтэй барилга газар эзэмшигчийн  хашааг стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд  зөвшөөрөлтэй хашааг  стандартад нийцүүлнэ. Харин зөвшөөрөлгүй хашааг буулгаж, газрыг хот өөрийн санд авна. Тиймээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн Засаг даргын орлогч нар дүүрэг дүүргийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар, мөн орлогчид биечлэн ажлаа хийх хэрэгтэй. Баянзүрх  дүүрэг маш муу оролцож  байгаа бол Сонгинохайрхан дүүрэг хангалтгүй ажиллаж байна. Харин Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн ажлын хэсэг сайн ажиллаж байна. Хариуцсан ажлаа хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй" гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.