Монгол залуу АНУ-ын цагдаа нарт буудуулж амиа алджээ

Twitter Print
2014 оны 03-р сар 14-нд 11:25 цагт
Мэдээний зураг,
 

С.Эрдэнэбилэг хэмээх Монгол залуу энэ сарын 9-нд АНУ-ын Иллинойс мужид цагдаад буудуулж амиа алджээ. Самбуунямын Эрдэнэбилэг өмнө нь танхайн хэргээр хэд хэдэн удаа цагдаад бүртгэгдэж байсан, өнгөрсөн гурван сарын хугацаанд Иллинойс мужийн Бафало Грув, Слипи Холлоу сууринд хулгай, хууль зөрчсөн хэргээр баривчлагдаж байсан аж. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд С.Эрдэнэбилэг Бафало Грув дэх гэртээ найз бүсгүйгээ 20-30 удаа цохиж, танхайрсан хэргээр саатуулагдаад гарсан байна. Цагдаа нарын мэдээлснээр С.Эрдэнэбилэг нь Слипи Холлоу сууринд танхайрч, цагдаа нарыг хутгалах гэж оролдсоны улмаас тус хотын хоёр цагдаа түүнийг буудсан гэж мэдээллээ.

Тодруулбал, иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 11:52 цагт С.Эрдэнэбилэгийн гэрт цагдаа нар очиход гэрийнх нь гадаа хэд, хэдэн хүн байсан бөгөөд нэг хохирогч эмэгтэй толгойдоо шарх авч, цус алдаж байснаас гадна өөр нэг эрэгтэй гэмтсэн байжээ. Цагдаа нар түүнийг болиулахыг оролдоход С.Эрдэнэбилэг эсэргүүцэл үзүүлж, хохирогч эмэгтэй рүү дайрсан хэвээр байсан аж. Тиймээс нутгийн цагдаа нар хохирогчдыг хамгаалахын тулд С.Эрдэнэбилэгийг буудсан гэж цагдаа бууджээ. Талийгаач энэ сарын 9-нд орон нутгийн цагаар 12:38 цагт нас барсан тухай хотын эмнэлгээс мэдэгдсэн байна. Түүний найз бүсгүй мэдүүлэг өгөхдөө “10:30 цагийн үед гэртээ ирэхэд С.Эрдэнэбилэг нэлээд согтуу байсан” гэжээ. С.Эрдэнэбилэг нь өдгөө 40 настай, АНУ-д хэдэн жил амьдарсан гэсэнээс өөр тодорхой мэдээлэл одоогоор өгөөгүй байна.

М. Золбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.10) 2014-03-14 19:33
      • 0
      • 0

      Haramsaltai yum boljee. Amerikiin tsagdaa hohirogchiig hamgaalah, ami nas, eruul mendiig ni hamgaalahyn tuld buudah erhtei. Ene ni l yamar ch huniig huuliin omno, tsagdaagiin omno sohruuldeg yum daa. Tiim erhteig ni bugd meddeg uchraas tsagdaagiin oodoos eserguutseh hun baihgui. Hetsuu yum boljee. Zaluus mini daanch yav daa. Har usand tolgoigoo meduuleed ingej hohirch baih gej dee.

      Хариулах