
Тэжээлийн бодисуудаас илч ялгарах үйл ажиллагааг В бүлгийн аминдэмүүд идэвхжүүлдэг учраас илч ихээхэн хэрэгцээтэй байдаг хүүхдийн биед зохих хэмжээгээр шаардагдана.
Хүүхэд өвдөөгүй эрүүл үед гэдсэнд байдаг өвчин үүсгэдэггүй нянгууд В бүлгийн аминдэмийг үүсгэж байдаг. Суулгалт өвчнөөр удаан өвдөхөд хэвийн үед байх нян багассаны улмаас В бүлгийн аминдэм үүсэх нь багасаж болзошгүй. В аминдэмүүд мах, шувуу, загас, гахaйн мах, өндөг, самар, талх, үр тариа, ногоо, цагаан будаанд их хэмжээтэй байдаг.
Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт I, 2014
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.