Тун ойлгомжгүй нэгэн "мэдэгдэл"

Twitter Print
2014 оны 03-р сар 14-нд 11:59 цагт
Мэдээний зураг,
 

Өнөөгийн бидний эргэн тойронд ойлгомжгүй зүйлс олон ч гэсэн зарим нэгийг нь үл хэрэгсэлгүй өнгөрч бас болдоггүй аж. Монголын Энх тайван, найрамдлын байгууллагаас Украины асуудлаар мэдэгдэл гаргаж хэвлэлийн хурал хийлгэсэн тухай мэдээлэл ХМХ-ээр тарсан байна.

Тэр мэдэгдэлд нь “Манай хөрш Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Украины үндсэрхэг радикал үзэлтнүүд, хэт даврагсдыг ашиглан, ард түмний тайван жагсаал цуглааны нэрээр халхавчилсан барууны тусгай албадыг Украин улсын төр засгийн эрхийг хууль бусаар, хүчирхийллийн аргаар булаан авч, олон улсын харилцааны нийтлэг хэм хэмжээг зөрчин, дураараа авирлаж байгаа бурангуй үйлдлээ таслан зогсоож, Украины ард түмэнд өөрийн эх оронд айх аюулгүй, амар амгалан амьдарч, ажиллах боломж олгохыг шаардаж байна” гэжээ. (fact.mn)

Хэд, хэд салаалсан  утга санаа гараад ирэв үү, үгүй юу? ОХУ-ыг буруушаагаад байна уу, эсвэл дэмжиж, тулж байгаагаа хэлэх гээд байгаа юм уу, Украины ард түмний талд зогсож, шинэ байгуулагдсан засгийн газарт нь ухаараачээ гэж хэлэх гээд байгаа юм уу, тун ойлгомжгүй ийм нэг "мэдэгдэл" хийсэн байх юм. Украины өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг ойлгоогүй бололтой. 

Монголын Энх тайван найрамдлын байгууллагаас хийсэн дорвитой ажил нийгэмд ер нь мэдрэгддэггүй. Зүгээр суухаар зүлгэж сууя гэдэг шиг хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, өөрсдийгөө ажиллаж байгаа шүү гэдгээ энэ мэтээр нийгэмд мэдрүүлэх санаа байгаа бололтой.

"Хэвлэлийн хуралд Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, ОХУ, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Е.Максим, БНХАУ, Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, Европ, Ойрхи, Дорнодын орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Г.Золзаяа, Гэрээ эрх, протокол хариуцсан нарийн бичгийн дарга Р.Мөнхзул нар оролцсон" хэмээн мэдээлжээ. 

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.