Чингисийн байлдан дагууллын ач холбогдол өнөө хүртэл оршсоор

Twitter Print
2016 оны 10-р сар 01-нд 08:14 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын эрдэмтэд ертөнцийн талыг эзэлсэн Чингис хааны байлдан дагуулалтад юу нөлөөлснийг олж тогтоожээ. Монголчуудад нар хур тэгширсэн сайхан цаг агаар тусалсан гэж үзэж байгаа аж. Харин үүний өмнө Карнегийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэлхийн экологийн тэнхимийн судлаачид Чингэс хааныг байгальд хамгийн ээлтэй булаан эзлэгч байсан гэж дүгнэсэн байдаг.

Тэдний хийсэн судалгаагаар 13 - 14-р зууны үед оршин тогтнож байсан Монголын эзэнт гүрний үед 40 сая хүний амь үрэгдэж, их хэмжээний газар нутгийн боловсруулсан хөрсийг ой болон хувирах нөхцөл бүрдүүлснээр нийт 700 сая тонн нүүрсхүчлийн хийг агаар мандалаас зайлуулсан гэдгийг тогтоожээ. Энэ нь өнөөгийн дэлхийн газрын тосны нэг жилийн хэрэглээнээс үүдэлтэй нүүрсхүчлийн хийн хаягдалтай тэнцэх юм.

Судалгааны хүрээнд Европын "хар үхэл", Хятадын Мин гүрний уналт, Америк тивийн булаан эзлэлт зэрэг дэлхийн түүхэнд хамгийн олон хүний амь сүйдсэн үйл явдлуудыг хамруулсан бөгөөд тэдгээр нь тодорхой хэмжээгээр хүн амын сийрэгжилт үүсгэн, ойг сэргээж, нүүрс хүчлийн хийг бууруулах нөхцөл болж байсан боловч дэлхийн хуурай газар нутгийн 22 хувийг эрхшээлдээ оруулж байсан монголчуудын байлдан дагуулалт бүхэн бүтэн зууны турш үргэлжилж хамгийн их нөлөө үзүүлжээ.

Судалгааны багийн ахлагч Julia Pongratz-ын тэмдэглэснээр үйлдвэржилтийн эрин үед нүүрс болон газрын тосыг их хэмжээгээр шатааснаас шалтгаалан дэлхий дулаарал эхэлсэн гэх үзэл бодол нь нийтийг хамарсан төөрөгдөл бөгөөд хүмүүс хөдөө аж ахуй эрхлэх зорилгоор ойг устгаж, дэлхийн ногоон бүрхэвчийг өөрчилж эхэлсэн 1000 жилийн өмнөөс үүдэлтэй ажээ. 

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.