Вангагийн зөгнөл

Twitter Print
2014 оны 03-р сар 15-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Агуу зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) дэлхийн эргэн тойронд болох үйл явдлыг 3717 он хүртэл зөгнөжээ. Сонирхолтой нь түүний зөгнөсөн зөгнөлүүд тухайн цаг үедээ биелэж байсан гэдэг.

2014 он. Олонхи хvн химийн дайны vр дагаврын улмаас идээ бээр, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр шаналах болно.

2016 он. Европ бараг хvнгvй болно.

2018 он. Дэлхийн шинэ хvчирхэг гvрнээр Хятад тодорно. Хөгжингvй орнууд ашиглагчаас ашиглагдагч болон хувирна.

2023 он. Дэлхийн тойрог зам (орбит) бага зэрэг өөрчлөгдөнө.

2025 он. Европ улам бага хvн амтай болно.

2028 он. Эрчим хvчний шинэ эх сурвалжийг бvтээнэ. Өлсгөлөнг аажмаар арилгана. Ангараг гариг руу нисэгчтэй сансрын хөлөг замдаа гарна.

2033 он. Туйлын мөс хайлж дэлхийн далайн төвшин нэмэгдэнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт лалууд эрх барих болно.

2046 он. Ямар ч эд эрхтнийг тарьж ургуулах болно. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн шилдэг арга болно.

2066 он. Лалын Ромыг довтлох vеэр АНУ цаг агаарын хэмээх шинэ зэвсэг хэрэглэх болно. Эрс хүйтэрнэ

2076 он. Анги, давхаргагvй нийгэм бий болно.

2084 он. Байгалийг нөхөн сэргээнэ.

2088 он. Хэдхэн хормын дотор хөгширдөг шинэ өвчин гарч ирнэ.

2097 он. Хурдан хөгшрөх өвчнийг ялан дийлэх болно.

2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлнэ.

2111 он. Хvмvvс киборг буюу амьд робот болно.

2123 он. Жижиг орнууд хоорондоо дайтна. Том гvрнvvд оролцохгvй.

2125 он. Унгарт сансраас дохио ирнэ. Бvгд намайг дурсан санах болно.

2130 он. Харь гаригийнхний зөвлөгөө, тусламжаар усан дор амьдрал бий болно.

2164 он. Амьтад хагас хvн болон хувирна.

2167 он. Шинэ шашин гарч ирнэ.

2170 он. Аймшигтай хуурай ган болно.

2183 он. Ангараг гариг дээрх колони цөмийн гvрэн болж Дэлхийгээс (АНУ-аас, эсвэл Англиас) тусгаар тогтнолоо шаардана.

2187 он. Хоёр том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадна.

2195 он. Далай, тэнгисийн колониуд эрчим хvч, хоол хvнсээр бvрэн хангагдана.

2196 он. Ази, европууд бvрэн холилдож, хутгалдана.

2201 он. Наран дээр дулааны цөмийн vйл явц удааширна. Хvйтэрнэ.

2221 он. Харь гариг дээр амьдрал хайж байгаа хvн төрөлхтөн ямар нэг аймшигтай юмтай холбоо тогтооно.

2256 он. Сансрын хөлөг Дэлхий дээр шинэ аймшигт євчнийг авчирна.

2262 он. Гариг эрхсийн тойрог зам байнга өөрчлөгдөх болно. Ангараг гаригт сvvлт од заналхийлнэ.

2273 он. Шар, цагаан арьстнууд холилдож, шинэ арьстан гарч ирнэ.

2279 он. Юу ч бишээс эрчим хvч гаргаж авна. (агааргvй хоосон зайнаас, эсвэл хар нvхнээс)

2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхантай шинэ холбоо тогтооно.

2291 он. Нар хөрнө. Тvvнийг дахин асаах оролдлого хийнэ.

2296 он. Наран дээр хvчтэй дэлбэрэлт болно. Таталцах хvч өөрчлөгдөнө. Сансрын хуучин станц, хиймэл дагуулууд унаж эхэлнэ.

2299 он. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.

2302 он. Байгалийн шинэ чухал хууль, манай гаригийн нууц тайлагдана.

2304 он. Сарны нууц тайлагдана.

2341 он. Сансраас ямар нэг аймшигтай зvйл Дэлхий рvv ойртоно.

2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр осол гарч ган гачигт хvргэнэ.

2371 он. Аугаа өлсгөлөн.

2378 он. Шинэ арьст хvмvvс хурдан өсч vржинэ.

2480 он. Хоёр хиймэл нар хоорондоо мөргөлдөнө. Дэлхий бvрэнхий болно.

3005 он. Сvvлт од Сарыг шvргэнэ. Дэлхийг тойроод чулуу, тоосон бvс бий болно.

3717 он. Энэ цаг vед Дэлхий дээрх бvх амьд биет мөхнө. Гэвч хvн төрөлхтөн оддын өөр систем дээр шинэ амьдралын vндэс суурийг бий болгож чадна.

Ванга гэж хэн бэ?

Петрич хэмээх жижиг хот Гректэй залгаа хилээс 20 км-ийн зайд байх бөгөөд Болгарын жирийн л нэг суурин. Оршин суугчдын олонх нь зун, намар Грекчүүдэд хөлсөөр ажил хийж өвөл нь гэртээ ирдэг байж. Энд байдаг “Ванга эмээг”-ийн байшин Болгарт ирдэг жуулчдын сонирхлыг татдаг аж. Хараагүй, үзмэрч энэ эмэгтэй 1996 онд өөд болсон юм. 18 жил өнгөрсөн ч түүний тухай элдэв яриа одоо хэр нь тасрахгүй байна. Зарим нь түүнийг ариун гэгээн гэнэ, зарим нь шулмасын зарц байсан гэж хараана. Тэр ч бүү хэл зальтай луйварчин ч гэнэ. Гэлээ ч олон судлаач түүнийг Нострадамустай нэг зиндаанд тавьж, хөдөө нутгийн хөгшин чавганц ЗСБНХУ задрахыг, “Фукушима”-д осол болохыг, Сирид дайн дэгдэхийг урьдаас мэдэж байсан нь үнэн үү хэмээн мэтгэлцэнэ. Вангагийн ер бусын авьяас 90 жилийн өмнө буюу 1923 оны арваннэгдүгээр сарын 20-нд мэдэгдсэн гэдэг. Энэ өдөр шуурга тавьж, 12 настай байсан түүний нүдэнд элс орчихжээ. Тэгтэл хожим болох үйл явдлын дүр байдал сохорсон нүдэнд нь харагдаад эхэлсэн байна. Одоо Испанийн Мадрид хотод аж төрж байгаа, тухайн үедээ Болгарын УАХХ-ны ажилтан асан, хошууч Николай Стойчевын ярьснаар 1967 онд Вангаг сард 200 левийн цалинтай төрийн албан хаагч болгосон аж. Болгар хүмүүс түүнтэй уулзахдаа тус бүр 10 лев, гадаадын иргэд 50 доллар төлдөг байна. Болгарын удирдагч агсан Тодор Живков түүнтэй хоёр ч удаа нууцаар уулзаж байжээ. Тодор Живковын амьдралын талаарх бүх зүйлийг Ванга мэдэж, “чиний анд нөхдийг алж, чи харин байшингийн доод хонгилд нуугджээ” гэж хэлж байсан гэнэ. Сүүлдээ Вангатай хүмүүс уулзах тогтсон систем бий болсон байна. Зочин Петричед ирээд зочид буудалд байрлана. Түүнтэй зочид буудлын үйлчлэгч, зөөгч, таксины жолооч эхэлж уулзан хаанаас ирсэн, авгай, хүүхэдтэй юү гэх мэтээр элдвийг шалгаана. Тэд бүгд УАХХ-той хамтарч ажилладаг байв. Ингээд зочин Ванга дээр ирэхэд тэрбээр уг хүний амьдралын нарийн ширийнийг гайхалтай мэддэгээ хэлнэ. Тусгайлан хөлсөлж авсан хүмүүс Вангагийн тухай үлгэр домог тараана. Тэгэхдээ Ванга хоосонгүй хүн байсан бололтой. Тэрбээр анх удаа уулзаж буй хүнийхээ амьдралын аар саар зүйлийг ч таамаглаж цөхдөггүй байжээ.

М. Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (192.82.67.14) 2020-01-29 15:22
      • 0
      • 0

      Айгаал явчлаа юун дахиж дайн болох вэаймар юум бэ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.107) 2020-01-27 02:54
      • 0
      • 0

      Энэ бүгд үнэн монгол улс яах бол

      Хариулах

    • Зочин

      (202.131.226.194) 2014-03-19 10:46
      • 0
      • 0

      Өөрөө аймшгийн дүр төрхтэй.... тэгээд хэлж байгаа нь хүртэл аймшгийн шинжтэй... чөтгөр шиглэсэн эмэгтэй л байсан санагддаг

      Хариулах

    • Зочин

      (202.131.226.194) 2014-03-19 10:45
      • 0
      • 0

      худлаа зүйлээр хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож байхаа болимоор байна... Тэгээд ч дэлхий хэзээ сөнөж устахыг хэн ч мэдэхгүй, ингэж худалаа хуурмаг юм бурж байх.... хийх юмаа олж ядсан хүмүүсийн ярианы бай юм даа... тэрний оронд ХҮН БОЛСОН хувь тавилангаа ХҮН шиг харуулж амьдраад дэлхийг орхисон нь ХАМААГҮЙ ДЭЭР...

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.26) 2014-03-15 21:47
      • 0
      • 0

      Tsag hugtsaa harulah blgui dee unen hudliig gehdee 2012 ond yu bolno gj buraad baillaa wanga ch ter nostdaums ter buudsan bidew

      Хариулах