
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газруудын бохироос үүдэлтэйгээр цусан гол урсаж байгаа гэх иргэний мэдээлэл цахим орчинд шуугиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр МХЕГ-ын улсын байцаагчид газар дээр нь ажиллаж байгаа аж.
Шалгалтын явцад хоёр компанийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Улмаар Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн шугам бөглөрснөөс халилт үүссэн гэх мэдээллийг албаны хүмүүс өглөө. Мөн хөрсний болон орчны бохирдлыг арилгуулах үүргийг МХЕГ-аас өгчээ.
Мал нядлах үйл ажиллагаа эрхэлдэг 90 гаруй компанийн үйл ажиллагааг өнгөрсөн долдугаар сар МХЕГ болон мал эмнэлгийн газрууд шалгалт хийж, зөрчил гаргасан компаниудтай хариуцлага тооцож ажилласан байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(66.181.182.37) 2019-10-03 00:04Ter bosoo hoh mgl gd garuud hna bn??? Alt erdenes geheer l ochdog ene dr ygad ochihgui bgan!!!!!!!! Hereg hiigeed shorond oraon tolgoilogchoo gargah gj boon yum bolool surtein ochnoon humuus suugaad shalguulaad bhad ter yagaad suugaad shalguulj boldogguin!!! Ta nar bol uneheer shantajchin garuud shuu!
Хариулах
Зочин
(176.232.132.52) 2019-09-29 22:26maliinhaa tsusiig ingej urstal iheer nyadalj bga gej vvvv.halilt vvssen yum bol yagaad oor bohir, baas vzegdehgvi bga yum be
Хариулах
Зочин.
(121.132.225.145) 2019-09-29 18:41Хүмүүс цусаар шээдэг баадаг болсон байна.Энэ арай л инээдэм үү ойлгох юм алга.
Хариулах
Иргэн
(150.129.142.68) 2019-09-29 12:27Цусан гол урстал малаа нядлаад байхад иргэд нь махны үнээ дийлж мах идэж чадахгүй байгаа нь Улаан сайдын ажлын үр дүн дээ. Улаан сайдын үeд гол улаанаар урсахыг үзлээ. Мах Хятад руу гаргадаг хүн ХХАА сайд хийхээр аргагүй шүү дээ. Чонын хүзүүн мах зүүж хадгалуулахтай адил боллоо
Хариулах
Зочин
(103.57.93.231) 2019-09-29 11:49Зогсоосон байж болно халилт үүсвэл баас урсах бусуу
Хариулах