Коби бүх цаг үеийн шилдэг нь

Twitter Print
2014 оны 03-р сар 16-нд 13:16 цагт
Мэдээний зураг,
 

Коби Брайант болон Леброн Жэймс нар “Форбс” сэтгүүлээс гаргасан NBA-гийн чансаа өндөртэй тоглогчдын жагсаалтыг тэргүүлж байна. Энэхүү чансаа нь сагсан бөмбөгчдийн жилийн орлого дээр үндэслэгддэг. “Лос Анжелес Лейкерс”-ийн хамгаалагч Коби цалин орлогоосоо гадна сагсан бөмбөгийн талбай дээр өөрийнхөө нэрийг мөнхөлж чадсан. Нэг тоглолтонд авсан оноогоор У.Чемберлэн тэргүүлдэг ч 1960-аас 1970 онд уг спорт өндөр түвшинд хүрч чадаагүй, өрсөлдөөн байхгүй байсан аж. Харин 1990 оноос NBA мэргэжлийн лигийн статуст ойртож өдгөө дэлхийн шилдэг лигүүдийн нэг болсон. Энэ их өрсөлдөөн дунд нэг тоглолтонд 81 оноо авна гэдэг тамирчин болгоны чадах зүйл биш билээ. Харин Коби 2006 оны 12-р сард “Торонто Рэпторс”-ын эсрэг 81 оноо авч дээд амжилт тогтоосон. Мөн бүх цагийн түүхэнд авсан оноогоор 4-р байр /1245 тоглолтонд 31700 оноо/ эзэлдэг бол карьерынхаа туршид 6601 самбар, 5925 оновчтой дамжуулалт, 1835 бөмбөг таслалт, 620 блок-шотт гүйцэтгэсэн байна.

Өнөө цагийн шилдэг 10 тоглогч

1. Коби Брайант, «Лейкерс», 64,5 сая доллар (цалингаас гадуурхи орлого – 34 сая)

2. ЛеБрон Жэймс, «Майами», 61,1 (42)

3. Деррик Роуз, «Чикаго», 38,6 (21)

4. Кэвин Дюрэнт, «Оклахома-Сити», 31,8 (14)

5. Дуэйн Уэйд, «Майами», 30,7 (12)

6. Кармело Энтони, «Нью-Йорк», 30,4 (9)

7. Амаре Стаудемайр, «Нью-Йорк», 28,2 (6,5)

8. Дуайт Ховард, «Хьюстон», 26,5 (6)

9. Дирк Новицки, «Даллас», 23,2 (500 мянга)

10. Крис Пол, «Клипперс», 22,7 (4)

М. Золбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.