Цусанд холестерин ихсэж байгааг илтгэх 5 шинж

Twitter Print
2023 оны 09-р сар 16-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Насанд хүрсэн хүний цусан дахь холестерины хэвийн хэмжээ 3-6ммоль/л байдаг. 

Илүүдэл холестерин биед хуримтлагдахад эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлдэг. Гол аюул нь атеросклероз буюу ихэнх тохиолдолд зүрх судасны өвчлөл үүсгэдэг.

Тэгвэл холестерин ихсэж байгааг хэрхэн мэдэх вэ?

Цусанд холестерин ихсэж байгааг илтгэх 5 шинж

1. Зовхин дээрх шар толбо

Зовхи шарлаад байвал холестерины хэмжээ их байгаатай холбоотой байж болно. Зовхио сайтар харна уу! Хэрвээ шар толбо анзаарсан бол эмчид үзүүлж холестерины хэмжээгээ шалгуулаарай. Мөн зүрхээ үзүүлэхэд ч илүүдэхгүй. Дээд болон доод зовхин дээр ямар ч өвчингүй шар ургацаг байна уу? Үүнийг “ксантелазм” гэдэг бөгөөд цусан дахь холестерин их байгааг илтгэнэ.

2. Эвэрлэг бүрхэвч сааралтаад байна уу?

Ихэнх тохиолдолд хөгширч байгаагийн шинж гэж үздэг хэдий ч хэрвээ та залуу бол холестерины хэмжээгээ заавал шалгуулаарай. Эвэрлэг бүрхэвч саарал өнгөөр бүрхэгдсэн байх нь зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээсийн анхны шинж тэмдэг байх талтай.

3. Гар, хөл бадайрах

Гар, хөл бадайрах нь эрүүл мэндэд асуудал байгааг илтгэнэ. Үүнийг тоохгүй орхиж огт болохгүй. Хэрвээ захын судаснууд холестериноор бөглөрсөн бол гар, хөл бадайрах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл захын мэдрэлүүд хангалттай хүчилтөрөгч, шим тэжээлтэй бодисоо авч чадахгүй байгааг илтгэж байна.

4. Хүзүү, толгойн араар өвдөх

Холестерины хэмжээ ихсэх тохиолдолд судасны ханыг бөглөдөг буюу цусны эргэлтэнд сөргөөр нөлөөлнө. Тиймээс үе үе биеийн байдал муудаж болзошгүй. Энэ тохиолдолд хүзүүгээр хөших, өвдөх мэдрэмж төрнө. Холестерины өндөр хэмжээ нь толгойн өвчин, ялангуяа ар дагзаар өвдөхөд хүргэдэг гэж эмч нар үзэж байна.

5. Зүрх хурдан цохилох

Зүрхний цохилт түргэсэх гэхээр хүмүүс зүрх нь ердийнхөөсөө хурдан цохилох тухай боддог. Ихэнх тохиолдолд зүрхний цохилт түргэсэх нь аюулгүй гэж үзнэ, ялангуяа бэлтгэл сургуулилт, стресс эсвэл ямар нэгэн эм уусны дараа бол. Зүрхний цохилт нь ямар нэгэн шалтгаангүйгээр түргэсч байгаа бол зүрх судасны өвчлөлийн шинж байж болно, энэ нь холестерины өндөр хэмжээнээс улбаатай. Холестерин судсанд хуримтлагдаж бөглөрүүлсний улмаас зүрхний цохилт цусаа шахахын тулд илүү хүчтэй цохилж эхэлдэг байна.

Дээрх шинж тэмдэг танд илэрч байгаа бол та цусан дахь холестериноо заавал тодорхойлуулаарай.

Цусан дахь холестерины хэмжээ их байгаа бол 100% ургамлын найрлагатай, гаж нөлөөгүй бүтээгдэхүүн эмийг хэрэглэхийг зөвлөж байна.

ГОЛ ҮЙЛДЭЛ

Цусан дахь холестерины хэмжээг бууруулна

Цус шингэлнэ

Цусны даралтыг тогтворжуулна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.