"iPhone"-ны зураг авахад маш хэрэгтэй программууд

Twitter Print
2018 оны 08-р сар 07-нд 10:30 цагт
Мэдээний зураг,
 
"iPhone"-ны камера маш сайн хэдий ч хэд хэдэн программуудын тусламжтайгаар авсан зургаа улам сайхан болгох боломжтой байдаг. Одоо зурагчин хүний "iPhone" дээр байхад зориулагдсан хэд хэдэн зургийн программуудыг сонирхъё.
 
Camera+
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
"Camera+" бол iphone дээрх хамгийн шилдэг камерийн программнуудын нэг юм. Учир нь дотроо олон функцтэй, хурдан, мөн үргэлж "update" гарч байдаг. Харин нэгэн зүйл нь маш гайхалтай энэ нь юу вэ гэхээр "focus" болон "exposure"-ын тохиргоог тусад нь хийх боломжтой байдаг. Мөн зураг авах олон горимтой байдгаас гадна авсан зурагтаа өөрчлөлт оруулах ч боломжууд байдаг.
 
VSCO Cam
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
"VSCO Cam" бол "Camera+" болон "Instagram" хоёрын дунд орших программ гэж хэлэхэд болно. Зургийн олон филтерүүдтэйгээс гадна ашиглахад мөн амархан. Мөн үнэгүй учраас таны утсан дээр байхад илүүдэхгүй юм.
 
Photo Editor by Aviary
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Энэхүү программд зургийн засварын программд байх бүх л зүйл байдаг. "Camera+", "VSCO Cam" шиг нарийн удирдаж чадахгүй ч хурдан хугацаанд авсан зурагтаа засвар хийхэд тохиромжтой.
 
Adobe Photoshop Touch
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ихэнх хүмүүс iPad-ны "Adobe Photoshop Touch" дээрх функцууд нь хэтэрхий олон, хэрэглэхэд төвөгтэй гэж боддог ч "Photoshop" программ дээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс бол хэсэг хугацаанд хэрэглээд л дасах болно.
 
Facetune
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хэрвээ таны утсан дээр олон хүний хөрөг зураг байдаг бол энэхүү программын тусламжтайгаар эдгээр зургууд дээр засвар хийх боломжтой. Хэсэгхэн хугацаанд л шүдийг илүү цагаан мөн жижиг үрчлээг зурагнаас арилгаж чадна.
 
 
 
deGeo
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хэрвээ та "Social Network" дээр олон зураг тавьж харин байрлалын мэдээллээ хуваалцах дургүй бол энэхүү программ нь танд яг тохирно. Энэ программ нь зураг тавигдахаас өмнө байрлалын мэдээллийг устгадаг юм.
 
If This Then That
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Энэ бол зургийн программ биш ч зураг авах дуртай хүмүүст зургаа нөөцлөхөд туслах болно. 
 
Dropbox
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бас зургийн программ биш ч мөн л танд авсан зургаа нөөцөлж хадгалах боломж олгоно. Мөн үнэгүй нэр үүсгэн ашиглах боломжтой тул та хэрэглээд үзэхэд алдах зүйлгүй юм.
 
Маш олон зургийн болон камерийн программууд байдаг тул бүгдийг нь дурдана гэдэг боломжгүй юм. Тиймээс доор мөн дахин сонирхоод үзэхэд илүүдэхгүй программуудын жагсаалтыг гаргалаа.
 
Бусад программууд: 
Over: Зураг дээрээ текст нэмэх хэрэгтэй бол
TiltShiftGen 2: Tilt-Shift photography: Хэрвээ том зүйлийг жижиг харагдуулмаар байвал
CameraNoir: Хар цагаан зурганд дуртай бол
PicFrame: Олон зураг нийлүүлэх бол
Instagram: Зургийн хамгийн том "Social Network"
Pixlr Express: Зургаа хурдан амархан янзлах хэрэгтэй бол
эдгээр программуудыг мөн ашиглаад үзээрэй.
 
Эх сурвалж: Intech.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.