Филиппины эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна

Twitter Print
2021 оны 05-р сар 09-нд 08:18 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаанд өртөөд буй Филиппин улс   коронавирусын халдварын тоогоороо Зүүн Өмнөд Азидаа Индонезийн дараа бичигдэж байна. 

Коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Филиппины эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больжээ. 

Филиппины нийслэл Манила хотын эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгуудын орнууд бүгд дүүрсэн гэдгийг Филиппины Яаралтай тусламжийн эмч нарын холбооноос мэдэгджээ. Тус холбооны ерөнхийлөгч Паулин Конвокар өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ Манилад үйл ажиллагаа явуулдаг 13 эмнэлгийн гадаа байрлах асаруудад нийтдээ 300 орчим хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар хүлээж буй тухай, зарим нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байгаа тухай дурдсан билээ. 

Филиппины Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар Манилад байрлах эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудын 2956 орны 63 хувь, коронавирусын халдварт авсан иргэдийг тусгаарлах 19 034 орны 44 хувь нь дүүрчээ. 

Албаны хүмүүс эрчимт эмчилгээний тасгууд дүүрсэн нь маш ноцтой асуудал гэдгийг онцолж байна. 

Ройтерс агентлагийн судалгаагаар Филиппинд коронавирусын эсрэг вакцины нийь 2 сая гаруй тун хийгдсэн нь тус улсын хүн амын 1.9 хувь нь л вакциныхаа эхний тунд хамрагдсан гэсэн үг юм. 

Филиппины Гадаад хэргийн сайд Тедди Локсины хэлж байгаагаар засгийн газар нь Pfizer компанийн коронавирусын эсрэг вакциныг худалдаж авах гэрээ хийх явцдаа бүтэлгүйтсэн аж. 

Өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд Филиппинд коронавирусын халдварын 115 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Нэг өдөрт баталгаажсан халдварын тоо дунджаар 9600-аас 6700 хүртэл буураад байгаа аж. 

Гэсэн хэдий ч филиппинчүүд коронавирусын эсрэг вакцинд хамрагдах явдал удаашралтай байна. Pulse Asia компанийн 18-аас дээш насны 2400 хүнээс авсан судалгаагаар 10 хүн тутмын 6 нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. 

Түүнчлэн коронавирусын эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй иргэдийн дийлэнх нь Pfizer компанийн вакциныг хийлгэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн ба судалгаанд оролцсон иргэдийн 22 хувь  нь л Хятадын Синовак компанийн вакциныг хийлгэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (62.212.99.46) 2014-03-18 20:13
      • 1
      • 0

      hataj uheh geed baas sheesee ursgah usgui bolson hoinoo l oilgoh erguu dagznuuddaa,ter cag ch udahgui bolson bna shuu,uher mongolchuud gej bas ch mon ch ortoi ug bna shuu,

      Хариулах