Төрийн далбаа урсан сэтгүүлч Ч.Лодойсамбууг зөрчлийн хэргээр шалгаж байна

Twitter Print
2019 оны 09-р сар 27-нд 19:09 цагт
Мэдээний зураг,

NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбууг цагдаагийн байгууллагаас төрийн далбаа урсантай холбоотойгоор зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, түүнд Зөрчлийн тухай хуулийн 15.20.2 дахь заалтаар зөрчлийн хэрэг нээсэн байна. Үүнд “Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэвтрүүлгийнхээ 34 дэх дугаартаа төрийн далбааг цуулан урсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

Тэрбээр энэ тухайгаа "Гудамжинд явж байгаад зодуулах үйлдэл хийлээ дээ чи! гэж нэг биш хүн занангуй зэмлэв. Соёмбо хэвлэсэн мяндсан улаан даавуу урлаа гэж зодох тухай ярьж агсарч байгаа ах нар үнэндээ өөрсдийнх нь нүдэн дээр төрийн далбаанд сүслэн мөргөж үзүүлээд нүднээс далд нутгийг нь тонож, ирээдүйг нь дээрэмдэж, төрийг нь самарч байгаа гаруудад алга харшуулан урам өгч суудаг. Дээрэмчнийг бодуулах гэж туг урсан сэтгүүлчийг гудманд таарвал зодно гэх мөртөө хайртай далбааных нь мөн чанарыг хядаж байгаа даргатай хаа нэг таарахдаа шээстэй гарыг нь барих гэж уралддаг. Худлаагаар дүүрсэн хорвоо тэр аяараа мөн чанарынхаа эрэлд хатаж байхад бодох дургүй бид л хэлбэртээ тээглээд хэвтэж байна.

Далбаа нь улсаасаа чухал

Лам нь бурханаасаа том

Хайраасаа хурим нь илүүБиенээсээ хувцас нь үнэтэй!

Уг нь,

Хүнгүй бол улсгүй, улсгүй бол далбаагүй.

Хүнгүй бол бурхангүй, бурхангүй бол ламгүй.

Хүнгүй бол хайр үгүй. Хайр үгүй бол хурим үгүй.

Хүн үгүй бол хувцас ч байхгүй.

Хүнээс бүх зүйл эхэлнэ. Ямар нэг зүйлийг тахин шүтэж байгаа бол тэр нь хүний төлөө л оршдог. Хүнд нь аюул нүүрлэчихээд байхад ямар ЭД МАТЕРИАЛ түүнээс үнэтэй байх юм? Ах нараас асууя!" гэжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (117.232.221.1) 2019-09-28 03:06
      • 0
      • 0

      Жишээ авч болно гэхдээ ингэж бол болохгүй новш минь чамайг нэг таарвал хашрааж өгөх болноо.

      Хариулах