
Та бүхэнд Pin-Up урлагийг танилцуулъя. Өнгөрсөн зууны 30-50-аад онуудад Америкийн алсын тээврийн жолооч нар энэ урлагийн үндэс суурийг тавьсан түүхтэй. Тэд машиныхаа бүхээгт сайхан хүүхнүүдийн зургийг янз бүрээр нь наах дуртай байсан учир олны танил сайхан хүүхнүүдийн зургийг зурагт хуудас маягаар хэвлэх бизнес дэлгэрэх болжээ. Энэ урлаг зөвхөн зурагт хуудас хэлбэрээр түгэн дэлгэрсэнгүй, реклам сурталчилгаа, хуанлийн хуудсыг зурмал сайхан хүүхнүүд чимэх болж америкийн өнцөг булан бүрт pin-up урлаг дэлгэрсэн байна.
Pin-up гэдэг нь орчуулбал дээр өлгөх, наах гэсэн утгатай мөртөө сүүлд гоо бүсгүйчүүдийн зураг гэж ойгогдох болжээ. Энэ урлагийн эхлэл анх тавигдаж байх үед зураачид хүүхнүүдийг гэрэл зурагнаас шууд хуулбарлан буулгадаг байсан бол сүүлдээ гэрэл зургийг шууд буддаг болсон байна.
ХХ зууны хамгийн нэр хүндтэй pin-up зураач нарын нэг Gil Elvgren-ний бүтээлүүдээс сонирхуулъя.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(112.72.13.151) 2014-03-18 18:04Их сонирхолтой юм байна.
Хариулах