Г.Занданшатар даргын “аатай” сельфи

Twitter Print
2019 оны 09-р сар 29-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 27-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллажээ. Тэрбээр аймгийн “Намрын ногоон өдрүүд 2019” үзэсгэлэн худалдаа, Монголын Оюун ухааны академийн гэрээт салбар, Үслэг эдлэл боловсруулах бага оврын үйлдвэрийн нээлт зэрэг үйл ажиллагаанд оролцож, ард иргэдтэйгээ уулзалт зөвлөгөөн хийсэн байна.

Энэ үеэр хамгийн сүүлийн үеийн шинэ загварын утсаараа багачуудтай сельфидэж, аархжээ. Түүний утас нь АНУ-д 10 гаруйхан хоногийн өмнө танилцуулагдсан Apple компанийн IPhone 11 pro юм. Уг утас нь 5.8 инчийн Super Retina XDR дэлгэцтэй, нэг секундэд 1 их наяд үйлдэл хийх чадвартай. Үүнээс гадна 12 мегапикселийн өргөн өнцгийн, 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн, 12 мегапикселийн алсаас татах гэсэн гурван камертай юм. Утасны үнэ дэлхийн зах зээлд 999 ам.доллараас эхлэж буй бөгөөд энэ нь монгол мөнгөөр 2.6 сая төгрөг болох билээ.

Батжаргалын Бундхорол-н зураг.

Тэгвэл манай УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлийн үеийн шинэхэн загварын “IPhone 11 pro” утасныхаа ид шидийг ийнхүү гаргаж яваа сурагтай.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.170.82) 2019-09-30 14:05
      • 0
      • 0

      хамт зураг авахуулчих хүн олдохгүй байсийм байх даа нөгөө хүүхдүүд нь тоож байгаа ч шинж алга хаха

      Хариулах

    • Зочин

      (103.212.119.174) 2019-09-29 16:24
      • 0
      • 0

      Хэ Хэ Яаж зогсдог гэнэ вээ. Пооз энэ тэр бол янзтай янзтай.

      Хариулах