
Энэхүү программийг ашигласан ШТС-ын эзэд 2013 оны зургаадугаар сараас эхлэн 2014 оны хоёрдугаар сар хүртэл хамгийн ихдээ 8 тэрбум 200 сая воны хууль бус орлого олсон аж. Харин энэхүү хууль бус үйлдлээс болж 2 сая 740 мянган автомашины жолооч их, бага хэмжээгээр хохирол амсчээ.
БНСУ хууль дүрмээ чанд хатуу баримталдаг, бизнесийн асар их хатуу өрсөлдөөнтэй улс. Хэрэв аль нэгэн бизнесмэн, компани шударга бусаар өрсөлдсөн нь илэрвэл, мөн хууль бус үйлдэл хийсэн нь нотлогдвол дампуурсантай ижил гэж үздэг. Япон, Солонгос, Сингапур гээд Азийн өндөр хөгжилтэй орнуудад бизнесийнхээ нэр төр унахыг амиа хорлохтой адилтгаж үздэг хүмүүс байдаг. Нэр төрөө унагасанд орвол үхсэн нь дээр гэж үзэх үзэл маш өндөр хувьтай байдаг. Ийм ч учраас хууль бус үйлдэл хийсэн, авилга авсан, шударга бусаар өрсөлдсөн, үйлчлүүлэгчдээ хохироосон зэрэг үйлдэл нь илэрвэл тухайн компанийн эзэн уучлал гуйж, зарим тохиолдолд бүр амиа хорлодог.
Харин манайд ямар бол?!
М. Золбаатар
- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5142#sthash.WExRRyoF.dpuf
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.