Нохойн хошууны эмчилгээний чанар

Twitter Print
2022 оны 07-р сар 23-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Нохойн хошууг монголчууд эрт дээр үеэс эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн. Хөгширч, тамир доройтсон хүнд хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч хагас литр усанд хийж 15 минут зөөлөн гал дээр буцалгаж хучаад, шөнөжин хандлан шүүнэ. Түүнийгээ зөгийн балтай хольж, өдөржин цай мэт уувал биеийн чалх сайжирч судас хатуурахаа больдог аж.

Ханиад томуу туссан үед нохойн хошууны хуурай жимсийг үрж нухаад хоолны таван халбагыг нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж 8-10 цаг байлгасны дараа шүүнэ. Үүнийгээ өглөөнөөс эхлээд хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, жимсний чанамал зэрэгтэй холиод уух хэрэгтэй.

Харин уусныхаа дараа амаа заавал усаар зайлна. Учир нь, хүчил нь шүдний пааланг гэмтээчихдэг аж. Ингэж долоо хоног уухад өвчин бүрэн илааршдаг.

Нохойн хошууны үр С аминдэмээр баялаг. Түүнд агуулагдах витамин үхрийн нүд жимснээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагдсан гэнэ.

Тэгэхээр үрнээс гаргаж авсан тосны ач тус хэмжээлшгүй их. 

1 капсул тос =2 кг нохойн хошуунаас авах амин дэм

rosehip oil-н зурган илэрц

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.