Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр

Twitter Print
2020 оны 03-р сар 20-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гарган, жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдаг.

НҮБ-нь дэлхийн хүн бүрийн амьдралыг аз жаргалтай байлгахад нэг өдрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, манай гарагийн бүх хүмүүсийн хувьд нийтлэг нэгэн мэдрэмжтэй байлгах гэсэн санааг дэмжсэн байна. Мөн энэ өдөр, өнөөдрийн аз жаргалыг мэдэрч буй нь хүн төрөлхтний нэгэн зорилгын эхлэл юм гэдгийг харуулах зорилготой аж. Үүнтэй холбогдуулан үүсгэн байгуулагчид дэлхийн хүн ам, улс орныхоо сайн сайхны төлөө хүчин чармайлт гаргахыг бүх улс орнуудад уриалж байна хэмээжээ.

Манай сайтын хамт олны зүгээс ч гэсэн энэ өдрийг аль болох бие биенээ хүндлэн, нэг нэгэндээ урам хайрлаж, бусдад аз жаргал баяр баясал бэлэглэж, өөрөө ч аз жаргалтай, баяртай өнгөрүүлээрэй хэмээн хүсэж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.