Израильд 60-аас дээш насныхан болон эрүүл мэндийн ажилчдыг 4 дэх тунд хамруулна

Twitter Print
2022 оны 01-р сар 03-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет Израилийн засгийн газар 60-аас дээш насны иргэд болон эрүүл мэндийн салбарын ажилчдыг коронавирусын эсрэг вакцины 4 дэх тунд хамруулах шмйдвэр гаргасан талаар мэдэгджээ.

Өнгөрсөн ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд Нафтали Беннет, "Израилийн Эрүүл мэндийг хамгаалах яамны ерөнхий захирал, профессор Нахман Аш коронавирусын эсрэг вакцины 3 дахь тунгаа хийлгээд багадаа 4 сар болсон 60-аас дээш насныхан болон эрүүл мэндийн салбарын бүх насны ажилчдад коронавирусын эсрэг вакцины 4 дэх тунг хийхийг зөвшөөрч буйгаа надад болон Эрүүл мэндийг хамгаалахын сайд Ницан Горовицад мэдэгдсэн." хэмээн онцолжээ.

Израильд иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажил 2020 оны 12-р сарын 20-нд эхэлсэн ба иргэддээ Pfizer болон BioNTech компаниудын хамтран гаргасан коронавирусын эсрэг вакциныг хийж эхэлсэн билээ.

2021 оны 1-р сарын 10-наас Израилийн иргэд хоёр дахь тундаа хамрагдаж эхэлсэн ба 12-15 насны хүүхдүүдийг өнгөрсөн 6-р сараас коронавирусын эсрэг вакцинд хамруулж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Израилийн 5.91 сая иргэн коронавирусын эсрэг вакцинд 2 тунд, 4.24 сая иргэн 3 дахь тундаа хамрагдаад байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.