Т.Баярхүү: Гадны тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр зарим иргэнийг шалгаж байна

Twitter Print
2020 оны 05-р сар 05-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгалан, Б.Эрдэнэбат нарыг өнгөрөгч амралтын өдрүүдэд ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж баривчилсан талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.

Энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүгээс тодруулахад “Жиргээнд идэвхтэй байсан гэж баривчилсан юм биш. Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулж зарим иргэдийг шалгаж байна. Энэ ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэдийг саатуулсан.
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтарсан гэх хэрэг нь нууцын зэрэглэлд хамаардаг тул прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө.

Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар тагнуулын ажилтан хууль бусаар өөрийнх нь эрх ашгийг хөндсөн гэж үзвэл түүнийг харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах үүрэгтэй” гэсэн мэдээллийг өгөв.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.