Хүүхдээ жилээр нь шинжээрэй

Twitter Print
2022 оны 01-р сар 05-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

ХУЛГАНА жилд төрсөн: Сайн тал: Голдуу царайлаг, зорьсондоо хүрэх эрмэлзэлтэй, шаргуу хөдөлмөрч, хичээнгүй, илэн далангүй байна. Саар тал: Амархан уурладаг, өөртөө хяналт муу тавьдаг. Юманд сандруу, хов живэндөртөмтгий, биеэ тоох хандлагатай.

Ерөнхий төлөв: Мөнгө хураамтгай боловч дотно хүндээ харамгүй зардаг. Амьдралаа ая тухтай эхлэх авч нас ахих үед олсон зүйлээсээ нэлээдийг алдах болно. Харин амьдралын сүүл үедээ нэлээд тохьтой амьдарна.

ҮХЭР жилд төрсөн: Сайн тал: Тэвчээртэй, үг дуу цөөнтэй хүний итгэлийг хүлээж чаддаг, гоо сайхан бие бялдартай. Саар тал: Ааштай боловч санасан бодсондоо заавал хүрдэг.

Ерөнхий төлөв: Маргалдах дургүй, сүсэг бишрэлтэй цочир уурладаг. Энэ үед өөрийгөө болгоомжлох хэрэгтэй.

БАР жилд төрсөн: Сайн тал: Ой сайтай, ам хурдтай, шударга. Саар тал: Сул яриатай, үе үе цухалдуу ууртай, нас, албан тушаал илүү хүмүүстэй ам зөрөх хандлагатай.

Ерөнхий төлөв: Хүндэтгэсэн хүнээ ямагт эрхэмлэж явдаг зарим үед шийдвэрлэх асуудлыг цаг алдтал хойш тавьдаг. Амьдралын эхэнд ба сүүл үед аятай сайхан байна. Харин дунд үедээ бэрхшээлтэй таарна.

ТУУЛАЙ жилд төрсөн: Сайн тал: Авъяаслаг, муу санаагүй, биеэ сайн барьдаг. Юмыг мэдрэхдээ сайн. Саар тал: Хов ярих дуртай, үе үе гутрангуй байдалд ордог.

Ерөнхий төлөв: Аж байдал нь санаснаар бүтдэг. Ажил хэргийн сайн шинж чанартай, хөдөлмөрт махруу.

ЛУУ жилд төрсөн: Сайн тал: Эрүүл мэндээр сайн, хөдөлгөөнтэй. Ажилсаг. Саар тал: Зөрүүд, догшин ууртай.

Ерөнхий төлөв: Зоримог, дураараа шийдэмгий, ул үндэстэй санаа гаргадаг. Мөнгө зээлдэх дургүй, уян, эрт гэрлэдэг эсвэл огт үгүй.

МОГОЙ жилд төрсөн: Сайн тал: Ухаалаг, цөхрөлтгүй оролдлоготой. Санасандаа хүрдэг, үг цөөнтэй эхэлснээ дуусгаж байж салдаг. Саар тал: Харамч, нэрэлхүү, ихэрсэг зантай.

Ерөнхий төлөв: Урайлгахан, голдуу царайлаг тул гэр бүлийн талаар тогтвортой байхыг хичээх хэрэгтэй. 

МОРЬ жилд төрсөн: Сайн тал: Баяр баясгалантай, яриа хөөрөөтэй, хүнд тусархаг, урлагт дуртай. Саар тал: Түргэн зан ааштай, хүний зөвлөгөөг тэр болгон тусган авдаггүй.

Ерөнхий төлөв: Юм нь санаснаар бүтдэг. Өөртөө итгэдэг, өөрийн үнэ цэнийг мэддэг. Зугаа цэнгэлд олуулаа байх дуртай, эрх дураараа. 

ХОНЬ жилд төрсөн: Сайн тал: Урлагийн нарийн авъяастай, ажилдаа дуртай.
Саар тал: Ичимтгий, арчаагүй, гутрангуй, шийдмэг бус.

Ерөнхий төлөв: Тохь тухтай байдалд дуртай, амны хишигтэй. Өөрийн үзлийг хатуу баримталдаг. Зөөлөн, шилж сонгохдоо сайн.

БИЧ жилд төрсөн: Сайн тал: Хамгийн итгэлтэй, ой сайтай. Саар тал: Ам хурдтай.

Ерөнхий төлөв: Төвөгтэй асуудлыг хялбархан шийддэг, ямарч салбарт амжилт олж чаддаг. Хүний санасан бодсоныг өөрчлөх чадвартай. Нас ахих тутам санасан төлөвлөсөн зүйлд саад тотгор учирна

ТАХИА жилд төрсөн: Сайн тал: Гүн сэтгэгчийн авъяас билэгтэй, хөдөлмөрч, ямарч ажлыг дуусгадаг. Саар тал: Ширүүн, сэргэлэн зангаараа амьдралд хөлөө алдах талтай.

Ерөнхий төлөв: Юм бүхнийг өөрөө хийхийг урьдал болгодог. Зарим үед зожиг, сэтгэл санааны уналт хөөрөлтөнд амархан ордог. Хувиа бодогч, нялуун.

НОХОЙ жилд төрсөн: Сайн тал: Хүний хамгийн сайн чанар шингэсэн байдаг.
Саар тал: Зөрүүд хувиа боддог, огцом ууртай.

Ерөнхий төлөв: Үнэнч шударга, эрэлхэг, хүний нууцыг сайн хадгалдаг. Хэзээ ч мөнгөтэй байдаг. Үг цөөн, цөөнхөн хүнтэй он удаан жил нөхөрлөдөг. Хэдийд ч сайн хүндээ уян ханддаг. 

ГАХАЙ жилд төрсөн: Сайн тал: Зоригтой, бүх зүйлийг өөрийн чадлаараа хийх эрмэлзэлтэй. Саар тал: Түргэн ууртай.

Ерөнхий төлөв: Сонгосон замаасаа буцдаггүй. Цөөн тооны нөхөдтэй үерхдэг, нэг итгэвэл эцсээ хүртэл итгэдэг. Буулт хийх маргах дургүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.