Бие организм өөрөө өөрийгөө эрүүлжүүлж, анагаах чадвартай

Twitter Print
2020 оны 05-р сар 30-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Хамгийн чухал нь эрүүл байх гэж олон хүн хэлж байхыг бvгд л сонссон байх. Тэгээд ч олонхи маань эрүүл байхыг хичээдэг. Тиймээс та нартаа зарим нэг зүйлсийг дахин сануулах зорилгоор үүнийг бичиж байна. 

Бид эрүүл байхын тулд, эрч хүчтэй, ажлын чадвартай байхын тулд маш олон төрлийн, ихэвчлэн өндөр үнэтэй эм, бэлдмэл хэрэглэдэг, хэрэглэхийг илүүд үздэг. Гэвч тэр нь бүгдэд хүртээмжтэй биш байдаг. Харин олонхид маань хүртээмжтэй, бас хамааралтай хэдэн зүйл бий. 

Хэлэхийг хүссэн зүйл маань бидний бие организм өөрөө өөрийгөө эрүүлжүүлж, анагаах чадвар юм. Эсгэсэн гар хуруу өөрөө эдгэж, элдэв шарх аяндаа анидаг. Халдварт өвчний үед биеийн халуун нэмэгдэж өвчин үүсгэгчийг устгахаар тэмцдэг г.м.

Харин энэ чадвар, дотоод хүчийг сулруулж, муутгадаг хүчин зүйлсийн нэг нь биед хуримтлагдсан хорт бодис, ялангуяа хvнд металл юм. Хэдийгээр насан туршдаа нэг ч тамхи татаагүй, архи ууж байгаагvй боловч бие муутай нэгэн байж болно. Тэр нь элдэв хуучны эм, агаарын бохирдол, хоол хүнсээр дамжин биед орж ирсэн хорт бодис, хvнд металлын уршиг байж болох магадлалтай.

Иймээс бид хамгийн сайн гэгдэх бас хамгийн үнэтэй эм бэлдмэл, хүнс хэрэглэлээ ч гэсэн хэрвээ биед хорт бодис оршиж, биеийн эрүүлжих чадварыг хаан боомилж байгаа тохиолдолд тэрхүү үнэтэй эм эмчилгээ зэрэг нь үйлчлэх нь муу, эсвэл огт нөлөө үзүүлэхгvй ч байж болдог. Энэ нь "хулхи" эмнээс биш харин өөрийн тань биед оршин буй элдэв хор, шаар, металл үйлчлэлийг нь саармагжуулснаас болсон байх магадлал маш өндөр. Тиймээс эхний ээлжинд анхаарах ёстой асуудал бол биеэ цэвэршүүлж хуримтлагдсан хорт бодисыг боломжийн хирээр гадагшлуулан зайлуулж байх аваас эрүүл оршихуйн үндэсийн үндэс гэлтэй. Үүний тулд шинэхэн жимс ногооны шүүc ууж занших хэрэгтэй. Байцаа, өргөст хэмх, алим, жүрж, гэх мэт олон ногоо жимс тэр ч битгий хэл төмсний шүүс хvртэл маш сайн цэвэршүүлэх vйлчилгээтэй байдаг.

Гэхдээ санаж явах чухал юм бол алив идээ ундаа явдал мөрийн зөв харьцаа, алтан дундажыг олох явдал байдаг юм шүү. Интернетээс маш олон шинэ шүүс хийх жор аргуудыг олж болно.

Би нэлээн дээхнэ монголчууд бидний гарын доор байдаг ногоо жимсний шүүсний тухай бичиж байсан. Товчхондоо биеэсээ олон жилийн турш хуримтлагдсан хор, эмийн бодисын үлдэгдэл, хүнд металыг зайлуулснаар энэ гайхамшигт бие маань өөрийгөө эдгээж анагаах чадвар нь дахин сэргэж, баргийн халдвар, өвчинд тэсвэртэй болохоос гадна танд шинэ амьдрал бэлэглэх болно.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.