Бээжинд гадаадаас илгээмж авсан эмэгтэй омикроны халдвар авчээ

Twitter Print
2022 оны 01-р сар 18-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Бээжин хотын удирдлагууд хотын оршин суугч нэгэн эмэгтэй гадаадаас ирсэн илгээмж задалсны дараагаар омикрон хувилбарын халдвар авсан хэмээн иргэдийг гадаадаас юм захиалахаа зогсоохыг зөвлөжээ. Ингэхдээ Бээжин коронавирусын халдвар нь хөлдөөсөн бүтээгдээхүүний савлагаагаар дамжин халдварлах чадвартай байсан гэдгийг дахин сануулжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр халдвар авсан эмэгтэйд Бээжин хотоос гарсан түүх байгаагүй ба эмэгтэйн гадаадаас хүлээж авсан илгээмжийг шинжилсний дараа илгээмжнээс вирус олж илрүүлжээ.

Бээжинд омикрон хувилбарын анхны тохиолдол ийнхүү Бээжингийн Өвлийн Олимпын наадам эхлэхэд гурав хүрэхгүй 7 хоногийн өмнө бүртгэгдэж байгаа ба өнгөрсөн даваа гарагт эрх баригчид Олимпын наадмыг үзэх тасалбар зарагдахгүй, тэмцээн уралдааныг зөвхөн урилгатай хүмүүст үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Эрүүл мэндийн салбарын төлөөлөгч Пан Синьхуо өнгөрсөн даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдэхдээ халдвар авсан эмэгтэйд Канад улсаас илгээсэн захидлын гадна тал болон дотор талаас коронавирус илрүүлсэн гэжээ.

Вирустэй захидалтай хамт багцалсан байсан хэдэн арван захидлуудыг шалгахад 5-аас нь коронавирус илрүүлсэн байна. Бээжингийн Өвчний хяналтын төв халдвар авсан эмэгтэй халдвараа гадаадаас ирсэн захидлаас авсан байж болзошгүй гэдгийг үгүйсгэхгүй гэжээ.

Иргэд гадаадаас ирсэн илгээмж, захидал зэргээ онгойлгох гэж байгаа бол онгойлгохдоо гадаа, бээлий өмсч байгаад онгойлгож, тэр дор нь хайрцаг савалгааг нь хаях ёстой хэмээн зөвлөж байна.

Бээжингийн зүгээс иргэдийг коронавирусын эсрэг вакцин болон коронавирус илрүүлэх шинжилгээнд тогтмол олноор нь хамруулж, иргэдийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих зарчмаар халдварын тархалтыг хянаж байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.