
Бараг 2 жилийн өмнө фэйсбүүкээр бөөрөнхий байцаагаар ханиад эмчлэх арга тархаж, тэр цагаас хойш би хүүхдүүдийнхээ ханиадыг эмчлэхэд энэ аргыг ашиглах болсон.
Энэ арга маш үр дүнтэй бөгөөд элдэв эм өгөлгүй хүүхдүүдийнхээ ханиадыг дарах боломжтой болсондоо баяртай байдаг. Хүүхэд ханиад хүрээд байна яах вэ гэсэн асуултууд зөндөө байдаг. Энэ аргыг санал болгохоор зарим нь яг яаж тавих учраа олохгүй байх шиг байгаа юм. Иймээс дарааллын дагуу зурган заавар оруулав.
1. Байцааны далбагар навчийг буцалж байгаа усанд 1-2 мин чанана
2. Гаргаж ирээд усыг нь шавхран, хөргөнө
3. Ус нь шавхарсан байцаан дээрээ жижиг халбаганы үзүүрт 1/5 орчим жаахан зөгийн бал тавьж нимгэн тараана. Чийгтэй байцаанд зөгийн бал нь амархан тарчихна оо. зөгийн бал нь яг цэвэр байх ёстой шүү.
4. Зөгийн балтай хэсгийг доош нь харуулаад Хүүхдийн ар нуруунд, уушиган тушаа тавьж өгнө.
5. Ороолт хийхэд энэ эмнэлгийн уян боолт их амар байдаг болхоор би байнга ашигладаг. Энэ боолт нимгэн болхоор биед эвтэйхэн, овойж мэдэгдэхгүй.
6. Байцааны ороолтыг унтахад нь тавиад, өглөө ороолтыг нь авалгүй, зөвхөн байцааг нь сугалж аваад ороолттой нь өнжүүлнэ. Энэ нь салхи авхаас сэргийлж байгаа юм.
7. Дараагийн орой дахин шинэ байцаа буцалгаж тавина.
8. Энэ ороолтыг 3-4 хоног тууштай тавихад цэртэй болон хий ханиалга нам болно доо.
Өдрийн цагаар салхи авхуулахгүй байхад анхаарах хэрэгтэй.
Эх сурвалж: mongolcom.mn