
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бусдад хутгалуулсан байдалтай Цэргийн төв эмнэлэгт тав хоног эмчлүүлж байгаад, гадагшаа эмчилгээнд явсан талаар “zarig.mn” сайт мэдээлжээ.
Тодруулбал, Засаг дарга Х.Болормаа ажилдаа ирэхгүй сар гаруй болж байгаа бөгөөд хэрэг явдлыг ихэд нууцалж, “түгжрэлийн улмаас эмчлүүлж байгаа” хэмээн тайлбарлаж буй гэнэ. Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа сарын өмнө ахуйн хүрээнд болгоомжгүй байдлаас болж, биедээ шарх авсан” гэлээ.
Тэрбээр 2016 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа юм. Х.Болормаа НИТХ-ын дарга асан Д.Баттулгын бэр аж.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(185.46.137.7) 2019-09-29 21:54Aids
Хариулах