
Хүн хоолыг зөв идсэнээр эрүүлжиж буруу идсэнээр хорддог. Тэгэхээр айл бүрийн бууз амттай байдаггүй гэдэг шиг аливаа зүйлийг хийж бүтээхдээ хүн яагаад гэдэг асуултанд тултал хариулах хэмжээнд хүрч байж түүнийг бүтээж хийж бусдадаа хүргэдэг.
BADAMIN BRAND MONGOLIA эх орондоо шинжлэх ухааныг хүн хэрэглээнд хэрхэн зөв ашиглаж түүнийг хэрэглэгчид өөрийнхөө зөв хандлагаар заавар дүрэм журмынх нь дагуу гайхалтай зөв хэрэглэж сурах төлөвшлөөр дамжуулан залуу ээжүүдэд бид боловсрох гэдгийг энгийн зүйлээр харуулахыг зорьдог учраас өнгөцгөн харж өөлж баалах дуртайнуудад нь ЭГО той харагддаг. Юмыг бодож тунгаадагуудад нь тэвчээрийн туйлаар боссон хүчтэй хөлсний дусал харагддаг билээ. Энэ удаад би та бүхэндээ BADAMIN BAND MONGOLIA – н шинээс шинэ бүтээл бас санаа Борви тойгны шөлнийхөө талаар бичихийг хүсэж байна.
Бэлтгэх: Хонины борви тойгыг плиткэнийхээ 1 дээр 7 цаг буцалганаа. Энэ шөлөө бид булууны ясны 16 цаг буцалгадаг шөл шигээ сайхан нэг удаагийн аяганууддаа хийгээд хөлдөөгөөд авчих. 7 литр ус хийгээд 2 борви 2 тойг хийгээд махтайг нь буцалгаад шөлөө бэлдчих. Ялз болсон махаа нялх үрсдээ өгчих. Ингэж бэлдэж авсныхаа дараагаар:
1. 1 хоолны том халбага шөлөө усаар баяжуулаад ширмэн болон галд тэсвэртэй шилэн аяганд хийгээд түүн дээрээ болж өгвөл хонины гол мах энэ нь олдоц байхгүй учир сээрний зөөлөн махаар яг буузны мах шиг хэрчиж бэлдээд 150- 300 гр мах байхад болноо ногоон сонгино бас сармисны 2-3 ширхэг хумсаар баяжуулаад битүү шөл хийнээ. Аяганд бэлтгэсэн битүү шөлөө гурилаар ( болж өгвөл сайхан ширхэгтэй бор гурилаар хийчихээрэй) шөлтэй аяганыхаа амсрыг тагланаа. Үүнийгээ жигнүүр дээр усаа хийгээд BADAMIN BRAND –хүнсний давсаа жигнүүртэй усаа амталнаа тэгээд жигнүүр дээр бэлдэцээ тавиад 20-30 мин жигнэж бэлтгээд гаргаж ирснийхээ дараа хүнсний давсаараа амтлахаа мартаваа.
Энэ шөл ядаргаа нь ясандаа тулчихсан бүх хүмүүст сайн ба ханиад хий хуугаар дүүрсэн хий ханиалгаад байгаа хүмүүст маш сайн. Мөн сав голны хийтэй бүсгүйчүүдэд ч маш сайн. Төрсөний дараах ээжүүд 45 хоногтойгоосоо манай давсаар эмчлэх үедээ энэ шөлөөр бэлтгэсэн хоол идвэл өдрөөр бус цагаар тэнхэрнээ. Энэ шөл кальциар баялагаас гадна хийг хуй дарах увидастай.
2. 1 хоолны том халбага шөлөө усаар баяжуулаад ширмэн болон галд тэсвэртэй шилэн аяганд хийгээд түүн дээрээ бүхэл үрийн гурилаар, бас сээрийн махаар 7 банш бэлтгээд түүнийгээ мөн л ногоон сонгино сармис BADAMIN BRAND –ийн хүнсний давсаар амтлаад битүү шөл хийж ууж болно.
3. 1 хоолны том халбага шөлөө усаар баяжуулаад бүх төрлийн газрын хөрсөн дээр ил гарч ургадаг ногоон салат болон ногоонуудаар амталж идэж эмэгтэйчүүд өөрийгөө тэнхэрүүлэхээс гадна хоргүйжүүлж болно.
4. Энэ шөлийг юугаар ч баяжуулахгүй хэрэглээд мацаглах хэмжээнд биеэ цэвэрлэхэд ч хэрэглэх боломжтой гэхдээ дураараа мацагийн оронд хэрэглэхгүйг анхаараарай.
Эдгээр хоолнуудыг хийж идчихээд үр дүнгээ хуваалцаарай. Хүний хөдөлмөр туршилтанд суурилсан ажлын үнэ цэнийг ойлгож эерэг байгаарай. Баярлалаа. BADAMIN BRAND MONGOLIA хүний зөв хүн байхыг өөрт нь ойлгуулдаг.
Эх сурвалж: BADAMIN BRAND MONGOLIA TEAM
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.