
Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 14 дэх өдрийн буюу өчигдрийн барилдаанд Какурюу М.Ананд Хакухо М.Даваажаргалыг давснаар 13 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна. Хакухо М.Даваажаргал сүүлийн хоёр өдөр дараалан уналаа.
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж өчигдрийн барилдаанд озэки Котошёгикүд унаснаар 11 даваа, гурван унаатай боллоо. Озэки Котошёгикү 13, 14 дэх өдрийн барилдаанд Хакухо, Харумафүжи нарыг давснаар найман даваатай болж, тавин хувийн амжилтаа үзүүлээд байна.
Өнөөдөр буюу шийдвэрлэх барилдаанд Какурюу М.Ананд Озэки Котошёгикүтэй барилдана. Мөн Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нар барилдаж, Хару башёгийн түрүү бөх тодорно.
- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5282#sthash.yvrYAyeK.dpuf
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.