
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцонд нисэх багийн ажилтанд бэлгийн дарамт үзүүлж, улмаар хууль сахиулахын алба хаагчдад баривчлагджээ.
Тодруулбал, Тэрбээр “Korian air” компанийн онгоцоор БНСУ-ыг зорьсон бөгөөд нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн өгзөгөн тус газарт хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн байна. Харин түүнтэй хамт явж байсан А нь өөр нэгэн үйлчлэгчийн мөрөн дээр нь гараа тавих зэргээр ёс бус аашилжээ.
Тэднийг өчигдөр орой 20:05 цагт Инчёны нисэх онгоцны буудалд газардах үед цагдаагийн алба хаагчид олон нийтийн газарт бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр саатуулжээ.
Д.Одбаяр нь эдүгээ 52 настай юм. Гэхдээ Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас дипломат харилцаа, дипломат халдашгүй байдлын талаарх зохицуулалтын дагуу суллах хүсэлт гаргасан байна. Үүний дагуу цагдаагийн байгууллага түүнийг суллажээ. Тэрбээр Инчёноор дамжин, Олон улсын цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Индонезийн Балиг чиглэн явж байсан гэнэ.
Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.
Эх сурвалж: Yonhap
Г.Ананд
Амжилт
(202.70.46.199) 2014-03-23 21:26Баяр хүргье Анандаа, Чи түрүүлэх естой хүн мон шүү, Цаашдаа олон түрүүлэхийг ероое Андаа,,,
Хариулах
Зочин
(112.72.13.21) 2014-03-23 17:24баяр хүргэе ямар сайхан мэдээ вэ монголчууд алж байнааа
Хариулах