
Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саеид Моллаейиргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон.
Эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай тэрбээр иргэншлээ сольж, Монголын тамирчин болоод зогсохгүй энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндаод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч түүний өөрийн хүсэлт болон Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн өнгөрөгч арваннэгдүгээр сарын 20-нд зарлиг гаргаж, түүнд Монгол Улсын иргэншил олгосон байдаг.
Тэгвэл Монголын иргэншил аваад удаагүй байгаа Саеид Моллаейд Асашёорюү Д.Дагвадорж гурван өрөө байр бэлэглэжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйж хуудастаа “Монгол улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Моллаейд миний зүгээс 3өрөө байр бэлэглэснээ илэрхийлж байна. Таньд спортын өндөр амжилт хүсье! Монгол улсын төлөө зүтгэе” хэмээн бичсэн байв.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ихөг
(202.21.108.183) 2019-12-03 14:321 монгол хүүхэн Ираны хүүхэдтэй болох нь ээ хөөрхий
Хариулах
Аюуш
(103.80.211.104) 2019-12-03 11:31бялдууч хар амьсгаа вэ тэнэг дагвадорж. ядарсан зүдэрсэн монголчууддаа алга тэнийлгэж үзээгүй мал чинь харийн хөлс шивэр үнэртүүлсэн новшид юунд нь пялдагнаж ул долооно вэ өөрсдийнхөө алдарт нэр хүндэд хүрсэн тамирчдадаа ингэж хандсан удаа бий билүү тэнэг шаар далд ороосой
Хариулах