Бүх нийтээрээ амны хаалт зүүх нь халдварын 2 дахь давалгаанаас сэргийлнэ

Twitter Print
2020 оны 06-р сар 10-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

Бүх нийтээрээ амны хаалт зүүх нь КОВИД-19 өвчний халдварыг хянаж болохуйц түвшинд барих, цаашлаад цар тахлын 2 дахь давалгаанаас сэргийлэх нь Английн эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Судалгааг хамтран явуулсан Их Британийн Кэмбриж болон Гринвичийн их сургуулиудын эрдэмтэд хөл хорио нь дангаараа коронавирусын халдварын дэгдэлтээс сэргийлж чадахгүй, харин иргэд олон нийтийн газруудад амны хаалт зүүх нь халдварын тархалтыг огцом бууруулахыг тогтоосон байна. Судалгааг хамтран удирдсан Ричард Статтын онцолсноор бүх нийтээрээ амны хаалт зүүх арга хэмжээг хорио цээрийн зарим арга хэмжээтэй хослуулан нэн даруй авч хэрэгжүүлснээр "цар тахлыг хянаж, КОВИД-19 өвчний эсрэг вакцин гарахаас өмнө эдийн засгаа нээх боломжийг олгох" аж.

ДЭМБ-аас амны хаалт зүүхтэй холбоотой зөвлөмжөө баасан гарагт өөрчилж, улс орнуудыг коронавирусын халдварын тархалтыг бууруулахын тулд иргэдээс олон нийтийн газруудаар явахдаа даавуун амны хаалт зүүж байхыг шаардахыг зөвлөжээ. Эрдэмтэд КОВИД-19 өвчний халдварын шинж тэмдэг илрэхээс өмнө амны хаалт зүүх нь коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэний дараа амны хаалт зүүсэнтэй харьцуулахад бусдад халдвар тараах эрсдэл нь хоёр дахин бага байсан болохыг судалгаагаар тогтоосон байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.