Би чамд өгсөн аугаа хайртайгаа явж байгаадаа аз жаргалтай байна...

Twitter Print
2021 оны 05-р сар 11-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Энэхүү эвэрч хуучирсан танк Оросын Вьязма гэх газрын гүн тайгаас олджээ.

Энэхүү танкийн механик жолооч нь ахлах дэслэгч цолтой Халхын голд тулалдаж явсан бололтой. Учир нь танкнаас түүний хавтаст цүнх, газрын зураг, гар буу, сум нь байсан бөгөөд хайртай бүсгүйдээ бичсэн захидал ч байлаа.

Уг захиаг эцсийн мөчөө хүлээх завсараа, бүх чадлаараа мэрийж арай ядан бичээд амьсгал хураасан нь шууд ойлгогдохоор маш шимшрэм байж... Чухам тэр л үхэл амьдарлыг зааг дээрхи сүүлийн хэдэн хоромд түүнд ямархан хэцүү, гунигтай байсан бол...

Захианаас харахад Халхын голын дайнд ч тулалдаж явсан дайчин эр байж.

"25 октября 1941 г.

Здравствуй, моя Варя! Нет, не встретимся мы с тобой. Вчера мы в полдень громили еще одну гитлеровскую колонну. Фашистский снаряд пробил боковую броню и разорвался внутри. Пока уводил я машину в лес, Василий умер.

Похоронил я Василия Орлова в березовой роще. В ней было светло. Василий умер, не успев сказать мне ни единого слова.

Вот так из трех танкистов остался один. В сутемени въехал я в лес. Ночь прошла в муках, потерянно много крови. Сейчас почему-то боль, прожигающая всю грудь, улеглась и на душе тихо.

Очень обидно, что мы не всё сделали. Но мы сделали всё, что смогли. Наши товарищи погонят врага, который не должен ходить по нашим полям и лесам.

Никогда я не прожил бы жизнь так, если бы не ты, Варя. Ты помогала мне всегда: на Халхин-Голе и здесь. Наверное, все-таки кто любит, тот добрее к людям.

Спасибо тебе, родная! Человек стареет, а небо вечно молодое, как твои глаза, в которые только смотреть да любоваться. Они никогда не постареют, не поблекнут.

Пройдет время, люди залечат раны, люди построят новые города, вырастят новые сады. Наступит другая жизнь, другие песни будут петь.

Но никогда не забывайте песню про нас, про трех танкистов. У тебя будут расти красивые дети, ты еще будешь любить.

А я счастлив, что ухожу от вас с великой любовью к тебе.

...Мои глаза размыты... рука дрожит и дышит дышит...

Прощай! Любовь моя...

Твой Иван Колосов"

(Сайн байна уу, хонгорхон Варя.

Чамтайгаа дахин уулзалдахгүй нь бололтой.

Бид өчигдөр хагас өдөр Гитлерийн дахин нэг цувааг устгасан. Фашистын сум хажуу хуягийг нэвтэлж, дотор дэлбэрсэн. Гэвч би танкаа жолоодоод ой руу орж чадсан, Василий амь үрэгдсэн. Би Василий Орловыг хусан төгөлд оршуулсан. Тэнд түүнд гэгээтэй байсан. Василий надад нэг ч үг хэлж амжаагүй нас барсан. Ингээд гурван танкчнаас ганцаар би үлдлээ. Шөнө хэцүүхэн өнгөрлөө, их цус алдсан. Одоо яагаад ч юм бүх цээжийг шатаагаад, тэсэх аргагүй өвдөөд бсан зовиур минь намдаж, сэтгэл санаа нэг л тайван болчихлоо. Бид бүгдийг хийж чадаагүйдээ л маш их харамсаж байна. Гэхдээ өөрсдийн чадах бүхнээ хийсээн. Манай нөхөд бидний эх нутаг, манай ой, талбайгаар явах ёсгүй! Дайснуудыг хөөж устгана!

Варя! хэрвээ чи минь байгаагүйсэн бол би ингэж удаан амьд явахгүй байсан байх. Чи надад Халхын голд тулалдаж явахад ч, энд ч үргэлж тусалж байсан. Магадгүй хүмүүст сайн ханддаг тийм хэн нэгэнд дурладаг байх.

Чамдаа баярлалаа хайрт минь. Хүмүүс хөгширдөг, харин тэнгэр л дурлахгүй байхын аргагүй чиний минь нүд шиг цэнхэртээд мөнхөд оршог. Тэд хэзээ ч хөгширдөггүй.

Цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс шархаа эдгээж, шинэ шинэ хотуудыг барьж, шинээр цэцэрлэгүүд баригдаж бүх зүйл тайван сайхан болно оо.

Өөр амьдрал эхэлж, өөр дууг дуулах болно. #Харин_бидний тухай өгүүлдэг гурван танкчны тухай дууг хэзээ ч бүү мартаарай. Чи минь олон сайхан үр хүүхэдтэй болж, дахин дурлах болно... Би чамд өгсөн аугаа хайртайгаа чамаас явж байгаадаа аз жаргалтай байгаа шүү!

Нүд минь бүрэлзээд, амьсгал минь давчдаж, гар минь салгалж эхэллээ... Хагацая даа!

Үүрд баяртай, хайрт минь... Чиний Иван Колосов.

Иван Колосов гэх энэ эрхэм механик биш харин энэ танкийн экипажийн дарга байжээ.

Ийм л олон олон Иванууд бидний төлөө, Халх голд эх орон, хайртай бүхнээсээ хол амь үргэдсэнийг бид мартах ёсгүй!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.20.220) 2014-03-26 09:06
      • 0
      • 0

      Тэмүүжин үнэхээр л тэгж гүтгүүлгээд байгаа юм бол Билэгтийг албан тушаалаас нь хусаач, тэгж чадахгүй байгаа болохоор но байна даа

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.151) 2014-03-24 16:40
      • 0
      • 0

      За энэ ч ойлгомжтой. Билэгтийн хийж байгаа хариу арга хэмжээ боллоо л доо.

      Хариулах