Тайваний олон нийт эх газрынханаа эсэргүүцсээр

Twitter Print
2014 оны 03-р сар 24-нд 16:06 цагт
Мэдээний зураг,
Эх газрын Хятад, арлын жижиг Тайваний хоорондын сөргөлдөөн үргэлжилсээр. Саяхан Тайваний талаас Хятадтай байгуулсан худалдааны маргаантай гэрээг эсэргүүцсэн хэдэн мянган жагсагчид Тайваний парламентын ордонг бүсэлж аваад байна. Жагсагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд засгийн газрын ордон руу дайрч, цагдаа нартай мөргөлдсөний улмаас дор хаяхад 13 хүн бэртэж шархадсан байна. 

Тайваний ерөнхийлөгч Ман Ин Цю дотоодын бизнес эрхлэгчдэд ямар ч ашиг байхгүйн дээр эх газрын хөрөнгө оруулагчид зах зээлийг нь булааж болох шинэ гэрээг хүчингүй болгохоос татгалзсанаар  жагсагчид хууль тогтоох дээд байгууллага болох парламентын (Юань) барилгад цөмрөн орж хаалга үүдийг доторхи тавилгуудаар нь дарж бэхэлсэн байгаа аж.

Бээжингээс уг үймээн самууныг Тайваний сөрөг хүчний Ардчилсан хөгжлийн намаас зохион байгуулсан гэж үзэж байна. Сүүлийн үед Тайванийн булангийн хоёр эрэгт улс төрийн харилцаа дулаарч БНХАУ-ын дарга Си Жиньпин, Гоминьданы хүндэт төлөөлөгч Лянь Чань нарын уулзалтаар хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээ байгуулсан явдлыг тус улсын сөрөг хүчин эсэргүүцэж байгаа аж.

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.