Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2019 оны 11-р сар 10-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа 4-р байраар шалгарч "TOKYO 2020" Олимпийн наадмын эрхээ авсан билээ.

Тэгвэл финалын буудлагаа амжилттай хийж "Мөнгөн" медалийн эзэн боллоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996 оны Атлантын “Алтан” олимпод анх 18 настайдаа оролцож, шагналт тавдугаар байрт шалгарснаасаа хойш “Сидней-2000”, “Афин-2004”, ”Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио -2016”, “Токио-2020” гээд 7 дахь удаагаа олимпийн наадамд оролцох эрхээ аваад байна.

Энэ дашрамд тэмцээндээ амжилттай оролцож “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авч, "Мөнгөн" медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаадаа баяр хүргэе.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.